m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.20 05:41
247
Хүн дүрст роботыг ил гаргалаа

Google -ийн эзэмшдэг Boston Dynamics компани хүн дүрст робот Atlas-ийг байгальд туршин үзлээ. Роботыг ойгоор явган зугаалуулсан нь амжилттай болж, видео бичлэгийг цацсанаар олны анхаарлыг татаж байна.

 Лабораторийн хананаас гадуур робот гадны ямар нэг дэмжлэггүйгээр тогтвортой байж,  бие даан тэнцвэрээ олж явах, тодруулбал хоёр хөл дээрээ алхах даалгавартай байсан. Үүгээр ч зогсохгүй захиалагч болох Америкийн Зэвсэгт Хүчний Судалгааны Төслийн Агентлаг роботыг байлдааны нөхцөлд даалгавар биелүүлэх чадвартайг харахыг хүсэж байгаа нь бие даан хөдөлж, авирч, бууж, эргэлт хийх чадвартай байх шаардлага тавигдаж байгаа юм. Компанийн цацсан дүрс бичлэг дээр хоёр хөлт робот ойгоор алхаж, нуруундаа 20кг-ийн жинтэй сааданд цохиулсан ч тэнцвэрээ олж чадаж байгаа нь харагдаж байна.

Гэхдээ үзэгчид түүний хөдөлгөөн хэт болхи, согтуу гуйвж дайвсан хүнтэй харьцуулан коммент өгчээ.

 

Atlas роботонд холбогдсон холбоосуудын тоог цөөлж чадсан бол цаашид энэ мэт холбоосноос бүрэн ангижирах юм байна

Гэхдээ үзэгчид түүний хөдөлгөөн хэт болхи, согтуу гуйвж дайвсан хүнтэй харьцуулан коммент өгчээ. “Бодит орчинд хөл тавих нь огт өөр даалгавар, энийг лабораторийн ажилтай харьцуулашгүй” гэж “Boston Dynamics”-ийн үүсгэн байгуулагч Марк Райберт ярьж байна. Робот биеэ хэрхэн авч явахыг урьдчилан хэлэх боломжгүй гэнэ. Мэргэжилтнүүд цаашид хүн дүрст энэ машины бүтэц төдийгүй дизайныг ч сайжруулж төгс болгоно. Atlas роботонд холбогдсон холбоосуудын тоог цөөлж чадсан бол цаашид энэ мэт холбоосноос бүрэн ангижирах юм байна.

Х.Уянга