m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.20 06:18
52
З.Энхболд, Ч.Сайханбилэг, Н.Энхбаяр нар Төрийн ордонд уулзаж байна

Эзэнгүй байгаа яамдыг хэзээ сайдтай болгох асуудал нэлээд удаж, хэн гэгч болох нь тодорхойгүй байна. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаа яг одоо төрийн ордонд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар уулзаж  байгаа гэнэ.

Тэд уулзалтаараа Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэзээ хэлэлцэх, мөн АН болон “Шударга ёс” эвсэлд хэдэн яам хуваарилж өгөх вэ гэдгээ шийдэх аж.

УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар уулзаж  байгаа гэнэ. 

Түүнчлэн  АН, “Шударга ёс” эвсэлтэй засгийн асуудлаар тохирч чавах аваас  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Засгийн зургаан сайдын асуудлаа өнөөдөр өргөн барьж болзошгүй гэх мэдээлэл байна. Бид энэ талаар дахин мэдээлэх болно.