m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.20 06:42
169
Юанийн ханшийн уналт: Үндэслэлгүй үймээн

Энэ сарын 11-ний өдөр Хятадын эрх баригчид юанийн ханшийн уналтыг зарласнаар дэлхийн бизнес хүрээнийхнийг цочиролд оруулсан. Хэдийгээр юанийн ханшийн уналт математик илэрхийллээр дунджаар хоёр хувь гаруйхан гэсэн өчүүхэн бага тоогоор илэрхийлэгдсэн ч зах зээл том цохилтод оржээ.

Бээжин шинэчлэл хийсэн цагаасаа хойш сүүлийн хэдэн арван жилийн турш мөрдөж байсан, улс эх орны эдийн засгийн тогтвортой байдлын үндэс суурь болсон вальтын ханшийг чангаруулах стратегиасаа анх удаа ийнхүү ухарах болсон нь санамсаргүй явдал биш юм. Хятад улс ямар учраас ийм алхам хийхэд хүрэв гэдэг асуултын хариунд мэргэжилтнүүд хэд хэдэн шалтгааныг нэрлэж байна. Нэгдүгээрт: Хятадын эдийн засгийн өсөлт илт удааширсан, экспортыг сэргээх хүсэл. Үүний зэрэгцээ энэ зун Шанхайн хөрөнгийн биржид гарсан уналт юанийг бараг үнэгүйдүүлж орхисон явдалтай холбоотой. Тухай үед хятадын хөрөнгийн зах зээл хэдхэн хоногийн дотор гурван тэрбум гаруй доллар алдсан юм.

Эцэст нь юанийг нөөцийн валютдаа оруулах боломжтой эсэх асуудлыг шийдэж байгаа Олон Улсын Валютын Сан юанийн ханшийн уналтыг зөвлөж, мөн сайшаасан. Хятадын эрх баригчдын шийдвэр логиктой, зөв алхам шиг харагдаж байгаа ч зах зээл сандралд орж байгаа нь: 8-р сарын хоёр дахь долоо хоногт олон тооны бирж сөрөг бүсэд орсноор хаагдсан байдлаар харагдаж байна. Харин энэ үед АНУ Бээжинг валютын шинэ дайны нөхцөл бүрдүүлж байна гэж ярьж байна. Хэрэв энэ үнэн бол хэр хэмжээний сөрөг үр дагавар гарах нь сонирхолтой. Абу Дабигийн ADS Securities зах зээлийн шинжилгээний группын мэргэжилтэн Нуреддин аль-Хаммури энэ байдалд дараах тайлбарыг өгч байна: “Валютын дайн бол зах зээлд ямар нэг шинэ зүйл биш. Энэ дайн санхүүгийн хямрал эхэлсэн цагаас алдан онон амжилт олсоор явагдаж байдаг. Аль нэг улс орон эдийн засгаа идэвхижүүлэх зорилгоор валютын механизмыг ашигладаг. Гэхдээ энэ төрлийн дайн үргэлж далайцтай үр дүнд хүрээд байдаг зүйл биш, тиймээс ийм арга хэмжээ авах нь Хятадын эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ гэж баттай хэлэх боломж бидэнд байхгүй. Улс орны өмнө худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломж нээхийн тулд энэ бүхнийг хийсэн учраас эдийн засаг нь сайжрах ёстой л гэж хэлэх нь зохино. Хятадын ардын банкны дээрх шийдвэр бол шинэчлэлийн чиглэлд хийж байгаа алхам, энэ нь ч хууль ёсны, логиктой зүйл” гэдгийг тэмдэглэж байна.

Харин ажиглагчдын болгоомжлол, юанийн ханшийн уналт дэлхийн валютын зах зээл, тэр дундаа Ойрхи Дорнодод ямар үр дагавар авчирч болох тухайд юанийн ханшийн уналт нь эхний шатандаа зах зээлийг үр дүнгүй болгосон, энэ байдал Ойрхи Дорнодод ч нөлөө үзүүлсэн. Үүнээс болж хэдийгээр одоохондоо бага зэрэг тогтворжоод байгаа ч дэлхийн зах зээл дээр долларын ханш өсөхөд хүргэсэн нь цаашид нефтийн ханш харьцангуй унана гэсэн болгоомжлолыг Ойрхи Дорнодод үүсгээд байна. Энэ байдлын цаана Саудын Араб одоо байгаа түвшиний зардлаа дэмжихийн тулд шаардлагатай хөрөнгийг цуглуулах зорилгоор өрийн зах зээлд дахин хандах шаардлагатай болсон. Харин энэ байдлыг хөрөнгө оруулагчид хэдийнэ сөрөг үр дагавар хэмээн хүлээн авсан тул бүс нутагт хувьцааг ихээр зарах үзэгдэл ноёрхоод байна. гэтэл бодит байдал дээр Саудын Арабын өрийн үзүүлэлт тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад ердөө 1,6%-тай байгааг санах хэрэгтэй, энэ бол дэлхийн хэмжээнд хамгийн бага үзүүлэлт юм.

Бээжин үүний тулд шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байна гэсэн тодорхой дохиог хэдийнэ өгсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ханш унасан гэсэн сандрал ийм байдалд хүргэж байна. Цаашид юанийн ханшийн уналт үүсэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бол Хятадын Төв Банк 10%-ийн ханшийн уналт гэсэн яриа дэмий цуурхал гэдгийг нухацтай мэдэгдсэн. Банк эсрэгээрээ ханшийн өсөлтийг зөгнөж байна. Европ, Ази, Ойрхи Дорнод гээд олон зах зээлд юанийн эрэлт өнөөдөр ч идэвхитэй байгааг ADS Securities компани ажиглаж байгаа тухай мэргэжилтэн мөн онцолж байна. Үүнээс гадна ОУВС Хятадын валютын ханшаа унагах шийдвэрийг хамгийн түрүүнд сайшаасан нь Бээжингийн эрх баригчид зөв алхам хийж байна, тэдний оролцоо шаардлагатай байсан, мөн энэ нь сайтар бодож төлөвлөсөн, эрүүл алхам мөн гэдгийг дахин батлан харуулж байна. Мэдээж хэрэг юанийг нөөцийн валютад оруулах найдвар өвөртөлж байгааг тооцоход ОУВС-ын зүгээс сайшаалтай үнэлгээ авах нь Хятадын хувьд маш чухал үзүүлэлт юм. Бээжин үүний тулд шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байна гэсэн тодорхой дохиог хэдийнэ өгсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Х.Уянга