m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.20 08:06
50
Өдрийн гол үйл явдал

MASS.MN өнөөдрийн гол үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

 

-Төрийн ордонд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар уулзлаа.

-Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тэрээр Улсын Их Хурал 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд болон 08 дугаар сарын 03-14-ний өдөр хуралдсан ээлжит бус чуулганы үеэр улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд чухал ач холбогдолтой хуулиудыг баталсан болохыг онцлов.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн  ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг өчигдөр батлан даалтад гаргажээ.

-Монголчууд бөхөө дээдэлж, улсын цол хүртсэн бөхчүүдээ хүндэтгэн цолны мялаалга наадам хийдэг. Энэ жишгээр Б.Батжаргалын цолны мялаалга наадам төрөлх сум Мөнххаанд болох гэнэ.

-Сүхбаатар дүүргийн оршин суугч 70 настай хөгшнийг угаалгын өрөөнд нь хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан байна.

-ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт Крымын эрэг дагуух Хар Тэнгисийн гүнд шумбасан байна. Тэрээр эртний живсэн хөлөг онгоцнуудын үлдэгдлийг үзэж сонирхжээ. 

-ХАХНХ-ын сайд УИХ-ын гишүүн С,Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх "Эх орон 36" хөтөлбөрийг санаачилж, 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийн тоо улам бүр нэмэгдэж байна.