m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 00:24
239
Ч.Зэгиймаа: Шинжлэх ухааны салбарыг дэмжиж эрдэмтдээ ашиглах ёстой

Хүн бүр дээд боловсролыг эзэмшихийг эрмэлзэх болсон. Улсын болон хувийн их, дээд сургуулиуд бакалавраас дээш түвшний магистр, доктор зэрэгтэй боловсон хүчинг эх орондоо бэлдэж байгаа. ХИС-ын харъяа Эрдмийн сургууль магистр, докторын сургалтыг дагнан явуулж байна. Онцлог нь илүү орчин үеийн шинжлэх ухааны судалгааг ашиглан мэдлэг чадвартай монгол хүнийг дэлхийн тавцанд гаргахаар ажиллаж байгаа билээ. Энэхүү асуудлын талаар ХИС-ын Эрдмийн сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаатай уулзаж ярилцлаа.

-Монгол улсын их сургуулийн тогтолцооны талаар ярилцлагаа эхлэе?

-Монгол улс  дээд боловсролын тогтолцоог хөгжүүлсээр ирсэн. Их болон дээд сургуулийн хооронд тодорхой бодлогын ялгаатай. Их сургууль бол судалгаа шинжилгээний төв байх учиртай.  Судалгаанд суурилсан сургалт–судалгаа, магистр, докторын сургалтыг түлхүү анхаарсан, хүн төрөлхтөний өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, шинэ бүтээлч мэдлэг бүтээх замаар хүний амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой эрдэмтдийн баг, эрдмийн хамтлаг нээлттэй чөлөөтэй хамтран ажиллаж газар билээ. Иймд бид энэ чиглэлд түлхүү анхаарч эрдмийн зэрэг олгох сургалтыг дагнан эрхлэх анхны  Эрдмийн сургуулийг байгуулан ажиллаж байна. Эрдмийн сургууль гэдэг нэрийг ч шинээр бий болголоо.

Өнөөдөр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутны 90 орчим хувь нь зөвхөн бакалаврын түвшний оюутан бэлдэж байна.

Өнөөдөр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутны 90 орчим хувь нь зөвхөн бакалаврын түвшний оюутан бэлдэж байна. Тэдний төлбөрийн мөнгөн дээр оршиж байхад ямар судалгаа байхав дээ. Судалгааны их сургуульд магистрант, докторант оюутны эзлэх хувь өндөр байх хийгээд гадаадын орнуудад зөвхөн магистр, докторын сургалт – судалгааг дагнан эрхэлдэг Эрдмийн сургуулиуд олноор  үүсэж байна.

-Магистр, Докторын сургалт явуулах болсон гол шалтгаан нь юу вэ?

-Улс орныг мэдлэгийн хүчээр л хөгжүүлнэ. Ялангуяа бидний амьдарч буй өнөө үе болон цаашид ч аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн өндөр түвшинд шийдвэрлэхийг шаардаж байна. Иймд бид шинжлэх ухааны орчин үеийн салбарт  мэдлэг чадвар, туршлагаар, манлайлагч нэгнийг гаргаж ирэхийг хичээж байна. Монголын нөхцөл байдал  судлаач оюутнуудад таатай биш, төрийн дэмжлэг байхгүй байгаа. Доктор зэрэг авчихаад эрдэмтэн боллоо гэж ойлгож болохгүй. Бид  сургууль төгсөгчидтэй байнга холбоотой байж докторуудыгаа хичээл заалгах, хурал семинарт оролцуулах гэх мэт цаашид  улам боловсрох тал дээр их анхаардаг.

- Магистр, докторын сургалт явуулахад ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

-Магистр, докторын сургалтыг явуулахын тулд эрдэмтэд хэрэгтэй, залуу үеийг эрдэмжүүлэх сэтгэл, зүтгэлтэй эрдэмтэн судлаачид шаардлагатай. Их, дээд сургуулийн багш нарын 20 хувь нь докторын зэрэгтэй байна. Орчин уеийн судалгааг онцгойлон анхаараагүйн улмаас эрдэмтэд  хангалтгүй, төрийн дэмжлэг туслалцаа муу, шинжлэх ухааны үнэлэмж унасан, эрдмийн орчин нөхцөл гэх үү дээ.

Их, дээд сургуулийн багш нарын 20 хувь нь докторын зэрэгтэй байна. 

-Манай улсад магистр, докторын сургалт хожуу бий болж байна. Улсын томоохон их сургуулиуд биш яагаад танай сургууль үүнийг эхлүүлсэн бэ?

-Эрдмийн сургууль байгуулсан юм бэ гэсэн асуулт гэж ойлголоо. Жижиг онгоцыг залахад хурдан юм болов уу даа.  

-Их сургуулийн тодорхой хувьд магистр, доктор бэлддэг олон улсын тогтсон жишиг тогтолцоо гэж байдаг уу?

Манай улсад  их, дээд сургуулийг эрэмблэх, зэрэглэх л талыг орхигдуулсан. Ямар шалгуураар аль түвшинд  улсдаа болон олон улсын түвшинд аль чиглэлээр хаана явж байгааг тогтоох шаардлагатай. Их дээд сургуульд манайх шиг эх захгүй, хавтгайрсан бодлого явуулах учиргүй. Тодорхой шалгуураар ил тод шударга байдлаар сургуулиудыг зэрэглэх, хэвшлээс үл хамааран топ сургуулиудад төрийн дэмжлэг үзүүлэх, эрдмийн эрх чөлөөг өгч, өрсөлдөх тэгш боломжийг  олгох хэрэгтэй байгаа юм.

-Манай улсад  доктор хамгаалах явцад ямар саад бэрхшээл тулгараад байгаа вэ?

-Манайд  гадны өндөр хөгжсөн улсуудын сургуулиудын зарим нэг нийцэхгүй зүйлийг шууд буулгадаг, өөрийн улсын болон шинжлэх ухааны онцлогийг мэдэхгүй нөхдүүд докторантын хамгаалалтанд тус болохоос тушаа болдог тал зөндөө л тааралдаж байсан. Гэхдээ би судлаач докторантуудынхаа төлөө хүнд сурталтай их тэмцэж тодорхой амжилтанд хүрч байгаа шүү.

- Өөрсдийн ховор, нандин бүтээлийг хамгаалж үлдээх ямар гарц байгаа вэ?

-Төр хүчтэй байж бодлого явуулах хэрэгтэй. Шинжлэх ухааны салбарыг дэмжиж эрдэмтдээ ашиглах ёстой. Улс орныг хөгжүүлэхийн тулд толгойдоо мэдлэгтэй хүн байх нь чухал. Монгол хүний чадварыг улс орнуудын мэдлэгт тулгуурлан ашиглах төрийн бодлого дутагдаж байна.

Монгол хүний чадварыг улс орнуудын мэдлэгт тулгуурлан ашиглах төрийн бодлого дутагдаж байна.

-Суралцах хугацааны талаар асуумаар байна. Манай улсад магистр 1.5-2 жилийн хугацаатай байгаа. Энэ хугацаанд тухайн хүн хангалттай судалгуу явуулж, мэдлэгээ олж авч чадах уу?

-Олон улсын туршлагад суралцах хугацаа харилцан адилгүй янз бүр л  байдаг. Миний бодлоор үнэхээр чадалтай, мэдлэгтэй хүнийг цаг хугацаагаас илүүтэйгээр судалгааны үр дүнг л харгалзах нь чухалд тооцдог шүү. Манай залуу үед олон талын мэдлэгийг мэргэжлийн өндөр түвшинд гүнзгий эзэмших шаардлага тулгарч байгаа тул  цаг хугацаа маш чухал, маш үнэтэй.

-Гадны улс орнуудаас хүмүүс докторын зэрэг хамгаалах гэж манай улсад суралцдаг. Ямар төрлийн судалгааг түлхүү хийж байна вэ?

Эрдмийн сургуулийг  6000 гаруй  Монгол улсын болон Орос, Турк, Их Британи, Япон, Хятад, Солонгос, Унгар, Пакистан гэх мэт гадаадын иргэд төгссөн гарсан. 100 гаруй докторуудыг бэлтгэсэн нь нийгэм– хүмүүнлэгийн олон салбарт анхдагчид, бүс нутаг, олон улсын байгууллагуудад нэр төртэй ажиллаж байгаад бид маш их баяртай байдаг юм. Манай төгсөгчид шилдгүүд, манлайлагчид, анхдагч байдагт бид бахархдаг. 

Манай төгсөгчид шилдгүүд, манлайлагчид, анхдагчид байдагт бид бахархдаг.

-Сургуулийнхаа явуулж байгаа сургалтын талаар танилцуулахгүй юу?

Манай сургууль олон улс, орон судлал, гадаад хэл шинжлэл, боловсрол судлал, боловсролын удирдлага, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, соёл судлал, хэлшинжлэл зэрэг чиглэлүүдээр докторын нийгэм хүмүүнлэгийн 12 мэргэжлээр магистрын сургалт явуулж байна. Бид 2004 оноос монгол хүнд богино хугацаанд гадаад хэл заах технологийг боловсруулан турших зорилгоор эхэлсэн дээд боловсролтой хүмүүст 2,5 жилийн хугацаанд дахин бакалаврын зэргийн мэдлэг олгох сургалтыг арав гаруй жил амжилттай явуулж ирсэн. Өнөөдөр манай залуу үе гадаад хэлний боловсролгүйгээр ажиллах, өсөн дэвжих боломжгүй байна. Олон гадаад хэлийг төгс эзэмших шаардлага гарч байнаа. Тэгж байж л тэд дэлхийд өрсөлдөх чадвартай байх юм шүү дээ.

Өнөөдөр манай залуу үе гадаад хэлний боловсролгүйгээр ажиллах, өсөн дэвжих боломжгүй байна

-Танай сургууль гадаад хэлний сургалтын арвин туршлагаар бусад их, дээд сургуулиас ялгарч байгаа шүү дээ?

-Манай брэнд. Гадаад хэлний түүхэн уламжлал, баялаг туршлагатай сургууль шүүдээ. Гадаад хэлний эрдэмтэд төвлөрсөн. Гадаад хэл гэхээс хэл шинжлэлийн гэх нь оновчтой. Монгол хэл шинжлэлийг хөгжүүлэхэд тэдний хувь нэмэр  их өндөр байгаа. Хэл соёлоо дагаад олон улсын судлалыг хөгжүүлэхэд манлайлах үүрэгтэй гэдгийг бид байнга санаж ажиллаж байдаг.