m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 00:28
55
АН,”Шударга ёс”эвсэл тохиролцоонд хүрчээ

МАН-ын зургаан сайдыг огцруулснаар Засгийн газрын дараагийн гишүүдийг томилох асуудал олны анхаарлын төвд байна.  Уг асуудлаар өнөөдрийг хүртэл УИХ дахь нам эвслийн бүлгүүд тохиролцоонд хүрч чадаагүй байсан. Харин АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар шинэ сайд нарын асуудлыг хэлэлцсэн байна.  

АН-аас Сангийн сайдад Н.Батбаяр, Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан нарын нэрийг дэвшүүлээд буй. Гэвч тэд бүлгээсээ дэмжлэг авч чадаагүй талаар эх сурвалж мэдээллээ. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарынхаа нэрийг дахин оруулж ирэхийг даалгасан байна. Учир нь бүлгийн гишүүд сайдын албан тушаалд томилогдох хүн хэл аманд өртөж, дуулиан шуугиан тариад байдаггүй нэг үгээр хэлбэр “нэр цэвэр” хүмүүс байх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарынхаа нэрийг дахин оруулж ирэхийг даалгасан байна

АН-аас дөрвөн  квот авахаар тохирсон гэж байгаа ч өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг.АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар уулзаж огцорсон зургаан сайдын суудлыг гурав гурваар нь авахаар тохирсон гэнэ.

Огцорсон зургаан сайдын суудлыг гурав гурваар нь авахаар тохирсон гэнэ

Эх сурвалжийн мэдээлж буйгаар  Сангийн сайд, Зам тээвэрийн сайд, Хөдөлмөрийн сайдыг АН-аас томилох бол, Шадар сайд, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яамыг “Шударга ёс” эвсэлд өгөх тохиролцоонд хүрчээ.