m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 00:35
143
Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсний дагуу БЗД-ийн 13 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, СХД-ийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэг, СХД-ийн 24 дүгээр хороонд 60 ортой Ахмадын сувилал, СХД-ийн 21 дүгээр хороонд Өвөр гүнтийн 11 км автозам, БНД дүүргийн 2,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 км авто зам барих, ЧД-ийн 19 дүгээр хороонд Гүнтийн давааны автозам, ЧД-ийн 7,12 дугаар хороонд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг Концессын гэрээгээр барихааар болсон. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болно.