m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 01:58
102
Сурагчид нийтийн тээврээр 200 төгрөгөөр зорчих нь буруу гэж үзэж байна

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим системийг нэвтрүүлэн энгийн иргэд 3600 төгрөгөөр карт авч цэнэглэн нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа билээ. Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хорооны халамжийн ажилтнаасаа үнэгүй зорчих картаа захиалан авч байгаа.

Тэгвэл оюутнууд хичээл эхлэхээр сургуулиараа дамжуулан зорчих картаа авах бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд суралцаж буй сургуулиасаа 3000 төгрөгөөр картаа худалдан авч нийтийн тээврээр 200 төгрөгөөр үйлчлүүлнэ.

Гэвч энэ асуудлыг Монголын сурагчдын холбооноос эсэргүүцжээ. Учир нь их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүйгээр зорчиж байхад ямар нэг орлогогүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 200 төгрөгөөр үйлчлүүлэх нь буруу хэмээн үзэж байна. Дээрээс нь картыг сар, улирлаар нь цэнэглэсэн тохиолдолд бага ангийн сурагчид өдөржин автобусаар яваад мөнгөө дуусгах магадлалтай гэжээ.

Тиймээс Улаанбаатар смарт карт компани, Монголын сурагчдын холбооныхонтой уулзалт хийхээр болсон байна. Энэ уулзалтын дараа сурагчид нийтийн тээврээр үйлчлүүлэх картаа хаанаас авах, хэрхэн зохицуулах мэдээллийг өгөхөөр болжээ.