m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 02:16
61
Л.Гантөмөр нэмэгдсэн төлбөрөө бууруулах үүрэг өглөө

Шинэ хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан зарим нэг их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө их хэмжээгээр нэмсэн. Өөрөөр хэлбэл АШУҮИС нэгдүгээр курсын оюутны төлбөрөө 20-30 хувиар, хоёроос дээш курсын төлбөрөө 11 хувиар нэмсэн. Харин МУИС-ийн, Хууль Зүйн сургууль, Бизнесийн сургууль, Олон Улсын харилцааны сургуулиуд нэгдүгээр курсын оюутны төлбөрийг  30-40 хувь, 2-4 дүгээр курсын төлбөрийг 12 хувиар нэмэгдүүлээд байгаа юм.

Төлбөрөө 20-40 хувь нэмэгдүүлээд буй МУИС, АШУҮИC-иудын удирдах зөвлөлд төлбөрөө 10 хувиар бууруулах үүрэг өглөө.

Үүнийг эсэргүүцэж өнгөрсөн долоо хоногт МОХ-оос их, дээд сургуулийн удирдлагуудад шаардах бичиг хүргүүлж, хэрэв наймдугаар сарын 25 гэхэд бодитой хариу өгөхгүй бол оюутнууд хичээлээ хаяж, МОХ-оос эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын төлбөрөө 20-40 хувь нэмэгдүүлээд буй МУИС, АШУҮИC-иудын удирдах зөвлөлд төлбөрөө 10 хувиар бууруулах үүрэг өглөө.

Дээд боловсрлын тухай хуулиар бол салбарын сайд сургалтын төлбөрт шууд нөлөөлөх боломжгүй ч улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн энэ нөхцөлд эцэг, эх олон нийтээс төлбөрийг бууруулж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаатай холбогдуулан дээрх чигийг  өгөөд байгаа аж. Төлбөрийг бууруулахдаа аль нэг хөрөнгө оруулалтаа зогсоох зэргээр тэвчиж болох зардлаа танахыг үүрэгдсэн байна.

Аль хөрөнгө оруулалтаа зогсоож, ямар зардлаа тэвчиж, төлбөрийн хувиа буулгах вэ гэдэг эцсийн шийдвэрийг сургуулиудын удирдах зөвлөл гаргах юм.