m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 02:40
57
Чимх инээд

Жүдо бөхийн тэмцээний үеэр үзэгчид, тамирчид, дасгалжуулагч нар чанга дуугаар:

1.Яваад өгөөч
2.Түргэн хөдлөөч
З.Боохдоо түргэн боогооч
4.Чи яагаад байгаа юм бэ?
5.Одоо хийгээчээ
6.Бариад аваач
7.Сэгсрээд хийгээч
8.Араас нь сайн мордоод хий
9.Сайн тэврээд дараач
10.Урдаас нь түлхээч
11.Салтайнаас нь гараад дараач
12.Хойноос нь хийгээч
13.Бөгсөө сайн оруулаач
14.Бөгсөө хаяач
15.Тавиулаачээ

Согтуу, солир хоёр хvн мөргөлдөв.
Солир нь:
-Хаашаа явж байгаагаа харж байгаач ээ!
Согтуу нь:
-Харж байгаа зүг рүүгээ явж байгаач ээ

 

*********

УИХ-ын гишүүний туслах гэх ганган бүсгүй хөдөө орон нутагт гишүүнээ даган явжээ. Тэрбээр, хямсгар зан гарган, хөдөөгийн малчдын хоолыг голон хоол унд ч ууж идэхгүй нэлээд хэсэг явж гэнэ.   Гэтэл нэгэн өдөр малчин айлд буугаад байтал өнөөх хямсгар бүсгүй галын хажууд суун тавагтай боорцогноос аяганд хийгээд л баруун зүүнгүй идэж өгч гэнэ. Хямсгар нь ингэтлээ их хоол идэж байгаагүй учраас хүмүүс гайхан харж байтал өнөөх бүсгүй гэнэт анзаарч суудлаа засан цомцойж суунгаа:
-“Ёооё бүр боовшчихсон байш дээ” хэмээн хөлсөө арчсан гэдэг.

Гэр дүүрэн зочид. Том хүмүүсийн яриа явагдаж байв. Тэгтэл бяцхан хүү ярианд оролцов:
Манай аав өчигдөр ээжийн дэргэд бандаашаа тайлсан.
Хүмүүс чив чимээгүй болов. Тэгтэл нэг нь асуув.
Тэгээд дараа нь яасан?
Тэгээд үү? Тэгээд өөр цэвэрхэн бандааш өмссөн.