m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 02:45
51
Дуу, бүжиг, зоосны шижигнээн Сигет фестиваль

Европын томоохон фестивалиудын нэг болох Сигет хөгжимд дурлагсдын баяр баясал болоод зогсохгүй орон нутгийн бизнест ч эерэг нөлөө үзүүлж байна. Энэ фестиваль Венгрт, Будапештийн Обуда арал дээр болж байна.

Өнгөрсөн жил Сигетэд оролцохоор 415 мянган хүн хүрэлцэн ирсэний талаас илүү хувь нь гаднын улс орнуудаас зорин иржээ. Хоёр гурван жилийн өмнө Венгрийн Airbnb-ийн байр хөлслөх сайтан дээр хэдэн зуун байр санал болгож байсан бол өнөөдөр найман мянган хөлсний сууцыг санал болгож байгаагийн тэн хагас нь Будапештэд байрлалтай байна. Тэгэхээр Сигет наадам нь Будапештэд аялал жуулчлалын нийслэл болон хөгжихөд гол үүрэг гүйцэтгэхүйц өргөн хүрээг хамарсан нэр хүндтэй наадам болох нь харагдаж байна.

Сүүлийн хэдэн өдрийн байдлаар бол ёстой мөнгөөр бороо орно гэдэг нь болж байна. Энэ бүхэн наадмын л ашиг тус.

“Сигет фестивалийн үеэр олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний хажуугаар наадмын үеэр бид хотод ч бас очих шаардлага гардаг. Хотын байрлал эндээс маш ойрхон болохоор их ухаалаг зохион байгуулалттай гэж хэлж болно. Үнэхээр гайхалтай, энд маш сайхан байна” гэж австралийн нэгэн жуулчин ярьж байна. Венгрийн судалгааны сайт trivago болон booking.com-ын гаргасан судалгаагаар энэ наадмын үеэр орон нутгийн зочид буудал, хөлсний сууцуудын үнэ дунджаар 15 хувиар өсдөг нь харагджээ. Үйлчилгээний газрууд ч давхар энэ үеэр олз омогтой байдаг- Будапештийн шөнийн амьдрал бүр ч илүү идэвхитэй өрнөдөг байна. “Өмнө нь бидний ажил сайн байсан, харин сүүлийн хэдэн өдрийн байдлаар бол ёстой мөнгөөр бороо орно гэдэг нь болж байна. Энэ бүхэн наадмын л ашиг тус.

Сигет фестивалийг эхлэхээс нь ч өмнө зарим жуулчид энд зорин ирдэг” гэж орон нутгийн үйлчилгээний газрын эзэн ярьжээ. Одоогоос гурван жилийн өмнө засгийн газраас Сигет фестивалийн үеэр нэмүү өртгийн албан татварыг 27 хувиас 18 хувь хүртэл бууруулах шийдвэр гаргасан. Энэ нь төрөөс үзүүлж байгаа томоохон дэмжлэг боловч бас нөгөө талаас Будапешт хотын дарга Сигетийн зохион байгуулагчдыг арлын газар нутгийн ашигласны төлбөр болгож ойролцоогоор 200мянган еврогийн төлбөр төлөхийг шаарджээ. Гэсэн хэдий ч аль аль талуудад хангалттай хэмжээний ашиг гардаг нь илт байна.

Х.Уянга