m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 03:04
67
Орогнол хүсэгчдийн тоо энэ жил 800 мянга хүрнэ

Германд орогнол авах хүсэлт тавих цагаачдын тоо энэ жил урьд өмнө байгаагүй хамгийн дээд цэгтээ хүрэх магадлалтай байна. Германчуудын хувьд таагүй энэ тооцоог тус улсын Дотоод хэргийн яамнаас гаргажээ.  Томас де Мезьер нь хууль бус цагаачдыг хүлээн авах үүргээ биелүүлэхгүй байгаа Европын холбооны гишүүн орнуудад арга хэмжээ авахыг Еврокомисст хандан уриалсан юм.

“Европ шийдвэр гаргах цаг ирсэн. Цаашид Герман улс энэ тоог хэрхэн бууруулах талаар бодох цаг ирээд байна. Ойрын хэдэн жилийн хугацаанд бид олон тооны дүрвэгсэдтэй нүүр тулах болоод байна” гэж тэрээр мэдэгдлээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар Герман улс нь 220 мянга орчим орогнол хүссэн өргөдөл хүлээн авсан нь өнгөрсөн нэг жилийн үзүүлэлтийг хэдийнэ даваад байгаа юм. Орогнол хүсэгчдийн 20 орчим хувь нь дан ганц сиричүүд байдаг гэнэ.

Үүний хажуугаар германы эрх баригчид Косова, Албан, Сербээс орогнол хүсэгчдийн тоо огцом нэмэгдэж байгааг тэмдэглээд балканчуудад эерэг хариу авах ямар ч боломж байхгүй, тиймээс тэд Германиас дариу гарах ёстой гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Х.Уянга