m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 03:35
55
70 настай хөгшнийг танил нь хөнөөжээ

Сүхбаатар дүүрэгт гарсан хүн амины ноцтой хэргийн талаар өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газраас албан ёсоор мэдээлэл хийлээ.

Сүхбаатар ддүргийн цагдаагийн нэгдүгээр  хэлтсийн жижүүрт энэ сарын 17-ны орой 22:16 цагт тус хороны нутагт оршин суугч иргэн З нь хаалгаа тайлахгүй, нохой нь хуцаад байна гэсэн дуудлагын дагуу Тамир-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан хоёр албан хаагч очиж шалган сэжигтэй байсан учраас 23 цагийн үед хаалгыг багаж ашиглан эвдэж ороход 65-70 орчим насны эмэгтэй хоолой нь зүсэгдэж нас барсан байсныг олж илрүүлсэн. Энэ талаар хэлтсийн жижүүрт яаралтай мэдэгдэж хэргийн газрын үзлэг, хойшлуулашгүй ажиллагааг явуулан одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Хэргийн газраас бриллиантан шигтгээтэй монетон бөгж, гар утас, дөрвөн ширхэг түлхүүр, хутга алдагдсан аж

Цогцост хийсэн задлан шинжилгээгээр хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан ба хүзүүнд үүссэн зүсэгдсэн шарх нь үхэлд хүргээгүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна.Энэ хэрэгт холбогдуулан сэжигтэн гэх Б-г шалгаж 19-ний өдөр барьж хорьжээ. Хэргийн газарт түүний гарын хээ үлдсэн байсан бөгөөд тэрбээр 1991 онд Герман улсад төрсөн монгол хүн юм байна. Хэргийн газраас бриллиантан шигтгээтэй монетон бөгж, гар утас, дөрвөн ширхэг түлхүүр, хутга алдагдсан аж. Цагдаагийнхан  хутга, гар утас зэргийг олж, бөгжийг зарж борлуулсаныг тогтоожээ.

 

Хохирогч өөрөө герман нөхөртэй бөгөөд гэр бүл, хүүхдүүд нь Герман улсад ажиллаж амьдардаг, сэжигтэнтэй танил байжээ

Хохирогч өөрөө герман нөхөртэй бөгөөд гэр бүл, хүүхдүүд нь Герман улсад ажиллаж амьдардаг, сэжигтэнтэй танил байжээ.Энэхүү хэргийг шалгахад 18 албан хаагч, гурван машинтайгаар 92 цаг ажилласан байна.