m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 04:04
105
Ж.Намсрай: Авлига авсан хүмүүсийг хэрхэвч өршөөж болохгүй

Өршөөлийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан. Харин Ерөнийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавьснаа энэ сарын 17-ны өдөр мэдэгдсэн билээ. Уг хуулийн төсөлд тусгасан авлига албан тушаалтнуудыг өршөөх заалтыг зарим улстөрчид болон иргэд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсээр байгаа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг иргэд дэмжиж буй. Тэгвэл Ардчилсан хувьсгалын анхлагчдын зөвлөлөөс өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлж  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ардчилсан хувьсгалын анхлагчдын зөвлөлөөс өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Тэд ”Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан явдлыг шударга ёсыг дээдэлдэг ардчилсан төрийн тэргүүний хүлээх үүрэг,нийгмийн шаарлага гэж үзэж байна”хэмээлээ Энэ үеэр АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн Ж.Намсрай болон доктор профессор В.Дүгэрмаа нарын байр суурийг сонслоо.

 Ж.Намсрай: Авлига авсан хүмүүсийг хэрхэв ч өршөөж болохгүй

- Бид өнөөдөр улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар олон асуудал ярьмаар байгаа ч олны анхаарлын төвд байгаа Өршөөлийн хуулийн талаар байр сууриа илэрхийлж байна. Өршөөлийн тухай хууль УИХ-аар батлагдлаа. Тус хуулийг манай зөвлөл талархан дэмжиж байгаа ч авлигын хэргийг өршөөнө хэмээн оруулж ирснийг эрс эсэргүүцэж байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авах ёстой. Ард түмний санал асуулгаас харахад авлига албан тушаалын хэргийг өршөөж болохгүй. Мэдээж үлдсэн арван хувь нь авлигачдын гар хөл болсон хүмүүс байгаа нь ойлгомжтой. Хэрэв Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй, ард түмнийхээ саналын эсрэг кноп дарвал ямар хүмүүсээр төрийн эрх бариулсныг мэдэх болно. Арчаагүй арга хэрэглэж авлига авсан хүмүүсийг хэрхэвч өршөөж болохгүй. Харин ч тэдэнд төрийн хатуу цээрлэл хүлээлгэх ёстой.

Арчаагүй арга хэрэглэж авлига авсан хүмүүсийг хэрхэв ч өршөөж болохгүй

В.Дүгэрмаа: Хэнийг юуны учир хэзээ өршөөв гэдэгт хэргийн учир бий

- Өршөөнө уучилна гэдэг шиг сайхан зүйл хаана байхав. Эдүүгээ итгэл найдвар хайр гурваас хамгийн агуу нь хайр билээ. Энэ ч утгаараа өршөөл уучлал бол хайр юм. Гэхдээ хэнийг юуны учир хэзээ өршөөв гэдэгт хэргийн учир бий. Харин өршөөл хууль гэсэн хоёр үг зөрчилддөгийг бид мэдмээр байна. Өрөвдөөд өршөөх байсан юм бол яах гэж яллав. Хоёр намын хоорондох болчимгүй үйлдлүүдээс болж ард түмэн туйлдаа хүрлээ. Оюутолгой ярихаас оюунтай толгой яримаар байна. Тавантолгой ярьж байхаар 76 толгойн асуудлыг яримаар байна.  

Өршөөнө уучилна гэдэг шиг сайхан зүйл хаана байхав

Хэнийг юуны учир хэзээ өршөөв гэдэгт хэргийн учир бий