m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 05:09
97
Чимх инээд

Нэгэн бүсгүй сэтгэлтэй хархүүдээ хандаж:

-Чи яагаад үнсэлцэхдээ намайг өөрийнхөө хоёр чихнээс барьж бай гэж шаарддаг юм бэ?

-Урьд нэг удаа ийнхүү үнсэлцэж байтал миний халааснаас мөнгөтэй түрийвч маань алга болчихсон юм л даа

гэж хариулжээ.

Кавказаас Москвад ирсэн оюутан аавдаа захидал илгээв, захиандаа

-Бүх юм хэвийн. Өглөө оюутнууд трамбайгаар хичээлдээ явдаг харин би таксигаар явж байна гэв, Эцэг нь:

-Чамд мөнгө явуулъя трамбай худалдаж аваад бусдын жишигээр зорчиж бай гэжээ.