m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 05:44
47
Хуурамч мөнгөн тэмдэгт хийсэн “У” гэгчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Цагдаагийн байгууллагад 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгжээс энэ төрлийн гэмт хэргийн талаар нийт 498 гомдол мэдээлэл ирсэн байна. Хуурамчаар үйлдсэн мөнгөн дэвсгэртийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бэлэн мөнгөөр худалдаа үйлчилгээ эрхэлдэг зах, хүнсний дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс наймаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдээр дамжуулан гүйлгээнд оруулж байгаа нь тогтоогдоод байна.

Эрүүгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн 47 серийн 662 ширхэг хуурамч мөнгөн тэмдэгтийг өнгөт хэвлэгч төхөөрөмж ашиглан хийсэн “У” гэгчийг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 213 үйлдлийг нэгтгэн шалгаж прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Иймд бэлэн мөнгөөр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх бол 96102102 утсанд хандахыг Эрүүгийн цагдаагийн газраас анхаарууллаа.