m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 06:04
454
“Төмөр трейд” ХХК 23 жил үйл ажиллагаа явуулж байна

“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр Нийслэлийн баялаг бүтээгчдийг олон нийтэд танилцуулан, алдаршуулж буй. Энэ удаа төслийн баг Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгч “Төмөр трейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани нь 1992 онд “Төмөр ХЭАА”  нэртэйгээр байгуулагдаж 1997 оноос “Төмөр трейд” ХХК болон өргөжиж оёдлын масс үйлдвэрлэлийн чиглэлээр салбартаа тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг болжээ. Одоогийн байдлаар 210 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж буй. “Төмөр трейд” ХХК нь өнгөрсөн хугацаанд хөдөлмөр хамгааллын хувцас болон сурагчийн дүрэмт хувцасыг чанарын өндөр түвшинд, загварын өргөн сонголттойгоор үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэсээр байна.  

“Төмөр трейд” ХХК нь  сурагчийн дүрэмт хувцасыг чанарын өндөр түвшинд, загварын өргөн сонголттойгоор үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэсээр байна

Тус хамт олон 2013 оны есдүгээр сараас эхлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон Төв, Говь-Алтай, Өвөрхангай,Баянхонгор зэрэг аймгуудын сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэн нийлүүлж эхэлжээ.

“Төмөр трейд” ХХК-ийн үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасыг өмсөх хүсэлтэй сурагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд тэд ч хэрэглэгчдийнхээ итгэлийг дааж сурагчийн дүрэмт хувцасыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна.  

“Төмөр трейд” ХХК-ийн үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасыг өмсөх хүсэлтэй сурагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна