m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 08:18
50
Рио-Де-Жанейрогийн ус аюултай түвшинд хүрчээ

Солонгосын иргэн, серфингийн тамирчин 20 настай Вунву Чо бразил улсын  Рио-Де-Жанейрод эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр энэ долоо хоногт Бразилын Гуанабарын хойгийн усанд тест старт хийх үеэрээ осолдож эмнэлгийн тусламж авахад хүрсэн нь хойгийн усны аюултай байдлаас болсон гэж түүний дасгалжуулагч мэдэгдсэн байна. Тамирчин Чо эмнэлэгт хүргэгдэхдээ хүчтэй бөөлжиж, толгой нь эргэн, их хэмжээний өвдөлт өгсөн байдалтай байжээ. Бусад орны олон тамирчид мөн энэ бүсийн усанд серфинг хийх хүндрэлтэй байгаа, цаашлаад боломжгүй гэсэн гомдлыг ихээр гаргасан байна.

Учир нь энэ бүс нутгийн ус хэт бохирдолтой байгаа нь уралдаан тэмцээн зохион байгуулах шаардлагад нийцэхгүй, усан спортын төрлөөр хичээллэгч тамирчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс тамирчны бие муудсан шалтгаан уснаас л болсон байж таарна гэж дасгалжуулагч Данни Ок ярьжээ.

Олон тамирчид энэ хойгийн усыг бохир ус зайлуулах суваг гэж нэрлээд байна. Өнөөдрийн байдлаар Гуанабарын усанд өдөр бүр хэдэн сая литр бохир усыг ямар нэг шүүлтүүр, ариутгалгүйгээр цутгадаг байна. гэвч тэмцээний зохион байгуулагчид усны чанар зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа гэж мэдэгджээ. 

Х.Уянга