m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 08:42
39
Викилеаксын мэдээлэгч салхилах болон шүдээ цэвэрлэх эрхээ хасуулжээ

Викилеаксын мэдээлэгч байсан, америк цэрэг Брэдли Мэннинг Канзас мужийн Форт-Ливенвортын цэргийн шоронд 35 жилийн ял эдэлж байгаа. Тэрбээр шоронд мөрдөгддөг дүрмийг зөрчсөн тул салхилах болон шүдээ цэвэрлэх эрхээ хасуулжээ.  

Үнэндээ шийтгэлийг Брэдли бус Челси Мэннинг хүлээх юм. Өнгөрсөн жил шүүхээс хүйсийн зөрчилдөөнөөр шаналж байгаа түүнд Челси Элизабет гэж нэрээ өөрчилж, хүйсээ солих гормоны эмчилгээ хийлгэхийг нь зөвшөөрсөн юм. 2015оны гуравдугаар сард Вашингтоны цэргийн шүүх түүнийг эмэгтэй хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн. Челси Меннингийн камерт нэгжлэг хийх үеэр шоронгийн дэглэмд үл нийцэх ном сэтгүүл болон эмчилгээний зориулалттай шүдний 00 зэргийг илрүүлснийг шоронгийн удирдлага хууль бус эмчилгээний хэрэгсэл гэж үзэн Мэннингт хугацаагүй шийтгэл оноосон байна. 

Гэвч шүүх түүнийг арай өөр хэлбэрээр шийтгэхээр шийдсэн нь хоригдлыг гурван долоо хоногийн турш бэлтгэлийн танхим, номын санд орохыг хориглож, мөн салхилах эрхийг нь хасчээ. 

гурван долоо хоногийн турш бэлтгэлийн танхим, номын санд орохыг хориглож, мөн салхилах эрхийг нь хасчээ.

Брэдли Мэннингийн хулгайлсан 2007 онд Иракт нисдэг тэргээр хоёр сэтгүүлчийг америкийн цэргийнхэн буудаж байгааг харуулсан нууц дүрс бичлэг болон бусад олон тооны нууц баримтыг Wikileaks сайт дэлгэн тавьсаны дараа түүнийг 2010 оны тавдугаар сард баривчилсан юм. 2013 онд шүүх Мэннингийг цэргийн тагнуул, нууц материалын хулгай, компьютерын луйвар болон бусад гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн 35 жил хорих ял оноосон юм. 

Х.Уянга