m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 08:42
52
Засгийн газар "элэг бүтэн" болох нь Г.Батхүүгээс хамаарч байна

УИХ-ын дарга З.Энхболд твитерээр ийнхүү жиргэлээ.

 

Ерөнхий сайд зургаан сайдынхаа асуудлыг шийдчихвэл хэлэлцэхэд бэлэн байгаа аж. Харин яагаад Ерөнхий сайд өргөн барихгүй байгааг албан бус эх сурвалжаас тодрууллаа. Г.Батхүүг Зам тээврийн сайд болгох шаардлага тавьсан учир  зургаан сайдын нэрийг УИХ-д өргөн барихгүй байгаа бололтой.

Төмөр замын төслийг БНХАУ-ын Шинхуад өгөхийн тулд хамгийн том ашиг сонирхолтой Г.Батхүүг Зам тээврийн сайд болгохоор ийнхүү төрийн ажлыг гацаагаад байна гэх мэдээлэл цахим хуудсаар тарж эхэлээ. Юутай ч өнөөдөр сайдуудын нэрийг өргөн барих эсэх нь бас л тодорхой үлдэх нь.