m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.23 04:03
326
Төрийн тамга залах ёслол болжээ

Монголын түүх соёлын томоохон дурсгал болох Рашаан хад, түүн дээр сийлж үлдээсэн эртний нүүдэлчдийн тамга, бичиг үсгийн дурсгал соёлын өвийг олон нийтэд таниулах, сурталчилах, монголчуудын төрт ёсны бэлэгдэл хэмээн дээдэлж ирсэн “Төрийн тамга”-ыг хэрэглэх, түших, хадгалах, залах зэрэг зан үйлийн уламжлалыг сэргээх зорилготой Төрийн тамга залах ёслол Хэнтий Батширээт суманд болжээ.

Тус аймгийн 18 суманд хэрэглэж ирсэн адууны уламжлалт тамгыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, Төрт ёсоо дээдлэн хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх ач холбогдолтой энэхүү ёслолыг Батширээт сумын Хурх багийн нутаг Рашаан хаднаа зохион байгуулсан юм. “Төрийн тамга залах ёслол” хүндэтгэлийн арга хэмжээнд Хэнтий аймгийн ИТХ-ын ажлын алба, Хэнтий аймгийн 18 сумын ИТХ-ын ажлын алба, багийн ИНХ гээд нийтдээ 200 гаруй хүн оролцлоо. Ёслолын үеэр аймаг, сумын ИТХ, БИНХ-д хэрэглэгдэж буй төрийн нийт 107 тамгыг залах, Хэнтий аймгийн 18 суманд хэрэглэгдэж байгаа адууны уламжлалт 269 тамгыг цагаан эсгийн дээр дарж үлдээх зэрэг арга хэмжээ болжээ.