m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.23 04:08
56
2.2 сая иргэн Өршөөлийн хуульд хамрагдах болжээ

   Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе Японы дарлалаас чөлөөлөгдсөний түүхт өдрийг тохиолдуулан  хоёр дахь удаа Өршөөлийн хууль гаргасан. Тус улсад авто тээврийн осол маш их  бөгөөд энэ хууль гарснаар хоёр сая хоёр зуун мянган иргэн өршөөлийн хуульд хамрагдах болжээ.

Хөнгөрүүлэх хугацаа нь  2013 оны 12 дугаар сарын 23-наас өнөөг хүртэлх хугацаанд жолооны эрхээ хасуулсан,  захиргааны арга арга хэмжээ авагдсан, тодорхой хугацааны дараа дахин жолооны шалгалт өгөхөөр хүлээж байсан иргэд хамрагдах юм байна.

    Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газраас зугатаасан, хуулийн дагуу шоронд ял эдэлж байгаа иргэд хамрагдахгүй аж.