m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.23 04:18
63
“Монголын их хатдын өлгий нутгаар-2015” явган аялал боллоо

Хэнтий аймагт “Монголын их хатдын өлгий нутгаар-2015” явган аялал зохион байгуулжээ. Аймгийн аварга баг шалгаруулах тэмцээнийг  Баян-Адрага сумын нутагт зохион байгууллаа. Тус тэмцээнд тус аймгийн таван сумын 30 гаруй тамирчин оролцож, эрч хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Тэмцээний дүнгээр Биндэр сумын Э.Асралт ахлагчтай баг нэгдүгээр байрыг эзэлж, Аймгийн аварга багаар шалгарсан бол Дэд байрыг Жаргалтхаан сумын Я.Отгонзул ахлагчтай баг, гутгаар байрыг Баян-Овоо сумын Ч.Болдбаатар ахлагчтай баг тамирчид тус тус эзэллээ. Харин тэмцээний тусгай байрыг Н.Ууганжаргал ахлагчтай Баян-Адрага сумын баг тамирчид эзэлж, тэмцээн амжилттай явагдаж өндөрлөсөн юм. Энэхүү тэмцээнийг аймгийн БТСГазар, БОАЖГазар, ЭМГазар, Баян-Адрага сумын ЗДТГазар, Аялалын холбоо хамтран зохион байгууллаа.