m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.23 04:41
58
Боксчин Г. Баяртогтох халз тулалдана

Буянт Ухаа спортын ордонд өнөөдөр 16.00 цагт Мэргэжлийн боксын нэгэн сонирхолтой халз тулаан болох гэж байна. Монголын мэргэжлийн боксчин Г. Баяртогтох, Солонгосын тамирчин Ан Жи Хён нар хоорондоо халз тулалдахаар болжээ. Солонгосын тамирчин өнгөрсөн жил Г.Баяртогтоход халз тулалдах санал тавьсан бөгөөд Г.Баяртогтох саналыг хүлээн аваад монголчууддаа хүчтэй цохилтуудаа харуулах болно хэмээсэн юм.

Манай тамирчин Г.Баяртогтохын хувьд мэргэжлийн боксын рингинд нийт 30 тулаан хийж, 24 удаа ялжээ. Энэ ялалтын 21-ийг нь хүнд цохилтоор авч байжээ. Их спортоос долоон жил завсарласан тэрбээр өнөөдөр халз вулаан ялна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.