m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.23 05:23
580
Ажил хэрэгч аялалд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид оролцлоо

"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл, хүлэмжийн аж ахуй эрхлэгч "Ногоон сор" компани хамтран Ажил хэрэгч өглөөний аялалыг зохион байгууллаа. Аялалд "Тайванбадрах" ХХК, "Батхүлэмж" ХХК -ийн төлөөлөл болон өрхийн аж ахуй эрхлэгчид оролцсон юм.

Ажил хэрэгч өглөөний уулзалт амар мэндээ мэдэлцэн хамгийн түрүүнд "Ногоон сор" компанийн өвөл зуны хүлэмжтэй танилцсанаар эхэллээ. "Ногоон сор" компани 2009 онд байгуулагдаж 2010 оноос хүлэмжинд ногоо тарьж эхэлсэн. Анх жижиг хүлэмжинд гүзээлзгэнэ тарьж туршсаны үндсэн дээр 2011 онд Төв аймагт өвлийн хүлэмж барьж, одоо долоон га газарт барьсан өвөл зуны хүлэмжиндээ хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж байна.

Тус компани эдгээр хүлэмжнээсээ гүзээлзгэнэ, тарвас, бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль зэрэг арваад нэр төрлийн нарийн ногоо, жимс жимсгэнэ хураан авч, зах зээлд нийлүүлдэг юм. Түүнчлэн, өнгөрсөн жил Монголд анх удаа голланд сортын усан үзэм тарьсан нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байна. Эднийх гүний хоёр худагтай, өвлийн гурван сард бага оврын зуухаар хүлэмжээ халаадаг аж.

Уулзалтад оролцсон аж ахуй эрхлэгчид маань монголын хөрсөнд шинээр нутагшуулж байгаа гүзээлзгэнэ, усан үзэмийг хэрхэн тарьж ургуулсан талаар илүү их сонирхож туршлага судлаж байсан юм. Түүнчлэн өвлийн хүлэмж барих арга туршлага болон эдийн засгийн үр өгөөжийн талаар нэлээд дэлгэрэнгүй лавлаж, харилцан мэдээлэл солилцлоо.

усан үзэмийг хэрхэн тарьж ургуулсан талаар илүү их сонирхож туршлага судлаж байсан юм.

Ажил хэрэгч өглөөний аялалд оролцсон баялаг бүтээгчид маань сэтгэгдэл маш өндөр байсан бөгөөд ийнхүү ижил төрлийн бизнес эрхлэгчид уулзаж, хамтран ярилцаж, туршлага судлах бололцоог олгосон "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл, Масс агентлагтаа баярласнаа илэрхийлж цаашдаа иймэрхүү уулзалт, аялалыг олон дахин зохион байгуулж байхыг хүсэж байлаа.

"Тайван бадрах" компанийн захирал Ц.Энхтайван

СХД-ийн 20 дугаар хороонд жижиг хүлэмжийн аж ахуй эрхлэдэг. Өнөөдөр энэхүү ажил хэрэгч уулзалтанд ижил төрлийн бизнес эрхлэгчдийн хамт оролцож байгаадаа баяртай байна.

Энэхүү уулзалт бидэнд үр өгөөжөө өгсөн сайхан уулзалт болж байна. Бас газар дээр нь ирээд хийж байгаа учраас өвлийн хүлэмж, түүнийг хэрхэн барих, юуг анхаарах, тарьж буй ногооныхоо сонголт, арчилгаа гээд олон сайхан зүйлсийг мэдэж авлаа. Цаашдаа бас иймэрхүү уулзалтыг зохион байгуулж байвал аж ахуй эрхлэгч бидэнд их хэрэгтэй юм байна. Энэхүү уулзалтыг зохион байгуулсан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олондоо баярлалаа.

Цаашдаа бас иймэрхүү уулзалтыг зохион байгуулж байвал аж ахуй эрхлэгч бидэнд их хэрэгтэй юм байна. 

Өрхийн аж ахуй эрхлэгч Ц.Эрдэнэсүрэн

Би хувиараа хүлэмжийн аж ахуй эрхлэдэг. Тэгээд өнөөдөр энэ "Ногоон сор" компанийн өвлийн хүлэмжинд ирж туршлага солилцож, олон сайхан хэрэгтэй мэдээллүүдийг олж авлаа. Эндээс би нэг л зүйлийн төлөөх зорилготой боллоо. Тэр нь юу гэхээр ямар ч байсан өвлийн хүлэмжтэй болох хэрэгтэй юм байна. Тэгвэл би жилийн дөрвөн улиралд өөрийн орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор иргэдийн багахан хэмжээг ч гэсэн хангаад өөрөө ч бас тасралтгүй үйл ажиллагаа явуулаад орлоготой байх боломжтой юм байна. Ийм сайхан аялалд урьж оролцуулсан "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хамт олондоо баярлалаа.

Эндээс би нэг л зүйлийн төлөөх зорилготой боллоо. Тэр нь юу гэхээр ямар ч байсан өвлийн хүлэмжтэй болох хэрэгтэй юм байна.

"Бат хүлэмж" ХХК-ийн захирал Ч.Баттулга 

За өнөөдрийн энэ уулзалтаас би бас хүлэмжийн аж ахуй эрхлэх болон хүлэмж барьдаг компанийн хувьд нэлээд олон зүйлийг мэдэж авлаа. Цаашдаа бас юун дээр нь яаж өөрчилж, шинэчилж ажиллах талаар нэлээдгүй мэдлэгийг хуримтлууллаа. Манай компанийн хүлэмж юугаараа илүү болон дутуу байдгийг харлаа. Түүнчлэн бас хамтран ажиллах, хүлэмж бариулах хүсэлтэй аж ахуй эрхлэгчидтэй холбоо тогтоож чадсан үр дүн ихтэй уулзалт боллоо гэж дүгнэж байна даа. 

Түүнчлэн бас хамтран ажиллах, хүлэмж бариулах хүсэлтэй аж ахуй эрхлэгчидтэй холбоо тогтоож чадсан үр дүн ихтэй уулзалт болж чадлаа гэж дүгнэж байна даа.