m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.23 13:39
116
Баялаг бүтээгчдээ дэмжиж, тариан түрүү халиурсан хөдөө нутгийг зорилоо

"Масс агентлаг"-ийн хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийг Монголд мэдэхгүй хүн гэж үгүй болжээ. Манай хамт олон эх орныхоо цаг агаар, улирал бүрийн онцлогт тохируулан төслийн үйл ажиллагаагаа чиглүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

Сэтгэл, зүтгэлээр бүтэж буй энэхүү ажил Өвөрхангай аймгийн сумдаас эхэлж байна

Намрын налгар өдрүүд айлсаж, Монголын тал нутагт  сүү цагаан идээ дэлгэрч, жимс, хүнсний ногооны ургац гүйцэж буй цаг ирлээ. Энэ цаг үед бид орон нутгийн тэр дундаа сумын баялаг бүтээж буй иргэдийнхээ үйл хэргийг түмэнд түгээх ажлаа эхлүүллээ. Сэтгэл, зүтгэлээр бүтэж буй энэхүү ажил Өвөрхангай аймгийн сумдаас эхэлж байна. Манай төслийн хамт олон өврийн сайхан хангай нутгийг зорьж, баялаг бүтээж буй иргэдтэйгээ уулзах ажлаа эхлүүллээ.

Өвөрхангай аймгийнхан сүү цагаан идээгээ боловсруулж, органик хүнсээ нутгийнхаа иргэдэд борлуулж, ашиг тусыг нь хүртсээр байна. Манай төслийн баг дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй та бүхэнд ETV, MASS TV болон MASS.MN сайт   INFO сэтгүүл, FM-99.7 -оор  хүргэх болно.