m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.23 23:30
97
Сошиалаар сонин юу байна

Сошиал ертөнцийн сонин сайхныг онцлон хүргэж байна. Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн хамбын сэтгэл тайвшруулсан энэхүү сургаалийг хамгийн олон хүн бие биедээ илгээсэн байна.

Амжиж зүрхээн баярлуул.
Өглөө бүр Бурхан таньд 24 цаг бэлгэлдэг. Энэ 1440 минутыг та уйтгарлан гуниглаж өнгөрөөмөөр байна уу? Инээн хөхөрч жаргалтай өнгөрөөмөөр байна уу? Уурлаж бухимдан өөрийгөө болон бусдыг зовоож өнгөрөөх үү? Хайрлан талархаж өөрийгөө бас бусдыг жаргааж өнгөрөөмөөр байна уу? Энэ бүхэн таны л сонголт. Өнгөрсөн хугацаанд уйтгарлаж ханаагүй гэж үү? Хэдий болтол өөрийнхөө зүрхийг зовоох гэсэн юм. Өдийг хүртэл таныг амьдрууж байгаа зүрх чинь жаргах эрхтэй юм шүү. Эдлэх ёстой аз жаргалыг нь зүрхэндээ өг л дөө. Уучилбал зүрх тайвширна. Хайрлавал зүрх баярлана. Дайтахгүй бол зүрх амарна. Талархвал зүрх ниснэ. Зүрхний тань эд эс бүхэн өнөөдөр намайг баяарлуулах болов уу гэж тэсэн ядан хүлээж байгаа. Тиймээс бүхнээс амжиж зүрхээн баярлуул. Магадгүй маргааш өглөөний 24 цагийг Бурхан таньд өгөхгүй байж ч мэднэ шүү.

"Зарим гишүүд мөрөн дээрээ, зарим нэг нь бүүр давсаган дээрээ зүрхтэй юм уу даа" 

Ийм тайлбартай энэхүү зураг амралтын өдрийн сошиал ертөнцийн хамгийн олон сэтгэгдэлтэй зураг байлаа.

Тэгвэл юу ч бодолгүй хөөрөн тоглох эдгээр ламаахай нарын зураг нэлээд олон лайктайгаар олон нийтийн сүлжээгээр тарлаа. 

Энэ амралтын өдрүүдэд автомашины замын хөдөлгөөнд хэрхэн оролцох хийгээд ирэх сараас мөрдөгдөж эхлэх дүрмийн талаарх мэдээллүүд нэлээд түгээмэл байлаа. Амралтын өдөр болоод  улстөр, гэмт хэргийн мэдээлэл ховор байв.