m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 00:14
40
Жүдогийн ДАШТ-ийг өнөөдрөөс эхлэн ETV шууд дамжуулан хүргэнэ

Жүдогийн ДАШТ Астана хотноо өнөөдөр эхлэх гэж байна. Монгол жүдочид чансаагаараа дэлхийд тэргүүлж, элэг нэгт монголчуудаа баярлуулдаг. энэ удаа ч манай бөхчүүд амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцант цуурайтуулахыг хүсэн ерөөе.

Монголын телевизүүдээс ETV дэлхийн чанартай олон уралдаан тэмцээнийг шууд дамжуулан хүргэсээр олон жилийг үдэж байна. Энэ удаа ч ETV ТВ-ийн хамт олон Жүдогийн ДАШТ-ийг өнөөдөр 14.00 цагаас эхлэн энэ сарын 30-ныг дуустал хүргэх болно.