m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 00:51
46
Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар эхний тойрогт гоц мөргөжээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Астана хотноо эхэлнэ. Манай орны 21 тамирчин дэлхийн аваргын татамид зодоглож байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдаан болно. Энэ жинд Гавьяат тамирчин, Дэлхийн аварга Г.Болдбаатар, Дэлхийн аваргад анх удаа зодоглож буй Ц.Цогтбаатар нар зодоглоно. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар барилдана. 

Хоёр гавьяат эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Ц.Цогтбаатар Швейцарийн Ч.Лудовичтэй оноолт таарчээ. Энэ удаагийн  Дэлхийн аваргад өрсөлдөх 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч татамид зодоглож байна.