m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 01:21
132
Сүхбаатар аймгийн баялаг бүтээгчдийн зөвлөгөөн боллоо

"Масс" агентлагийн хамт олон "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөрийг эхлүүлж нийслэл, хөдөө орон нутагт ажиллаж, баялаг бүтээж буй иргэдээ олон нийтэд сурталчилж байгаа билээ. Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар зөвлөл аймаг бүрт байгуулагдаж, өөрсдийн үйл ажиллагааг тэлж хамтран ажиллах бодлогыг хэрэгжүүлж байгаа.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос орон нутгийн баялаг бүтээгчидтэй хийсэн дөрөв дэх уулзалт Сүхбаатар аймагт боллоо. Энэ удаагийн баялаг бүтээгчидтэй хийсэн уулзалтад 10 сумын 100 гаруй баялаг бүтээгчид оролцлоо. Уулзалт зөвлөгөөнөөр баялаг бүтээгчид тулгарч буй саад бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар холбооны удирдлагуудтай санал бодлоо солилцож хэлэлцлээ.