m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 01:35
57
ЗХЖШ-ын машин осолдож, хоёр хүн нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн 52-ын давааны нутаг дэвсгэрт энэ сарын 21-нд цэрэг тээвэрлэж явсан автомашин осолдсон билээ. Уг ослын улмаас хоёр хүн нас барж, олон хүн гэмтсэн гэнэ. ЗХЖШ-аас уг хэргийн талаар 11 цагт өөрийн байран дээр мэдээлэл хийхээр болсон байна. 

24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нар  нас барсан бөгөөд тэд тус ангийн ахлагч нар байжээ. 

Осол "Mitsubishi L-200" маркийн машины жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж оролдсоны улмаас осол гарсан гэнэ. Гэмтсэн хүмүүс Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлагч нар бөгөөд тэд одоо Цэргийн госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин 24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нар  нас барсан бөгөөд тэд тус ангийн ахлагч нар байжээ.