m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 02:06
85
М.Туяа: Шилдэг ирээдүйг "Шилдэг" сургууль бэлтгэнэ

Масс” агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ  төслийнхөн боловсрол солилцооны “Эдекс” агентлагийг онцолж байна. Оюутан, залуусын сурагч солилцооны АААА хөтөлбөрөөр нь тус байгууллагыг монголчууд сайн мэдэх болсон аж. Дэлхийн боловсролтой Монголын залуусыг хөл нийлүүлэх алсын зорилготой үүдээ нээсэн хамт олон өдгөө 15 жил болжээ.

Боловсрол солилцооны агентлаг үйл ажиллагаагаа өргөтгөн өдгөө "Шилдэг "дунд сургуультай болжээ. Дэлхийд өрсөлдөх чадвартай Монголын ирээдүйг бэлтгэхийн төлөө сэтгэл, оюунаа чилээж буй, үүсгэн байгуулагч М.Туяатай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа яриагаа  гадаад хэлний сургалттай сургууль байгуулах болсон шалтгаанаас эхэлье?

-Даяршиж буй дэлхийтэй монголчууд хөл нийлэн алхах нь хамгийн чухал. Англи хэлний томоохон шалгалт өгөх, дэлхийн хэмжээний их сургуульд элсэн орох чадвартай хүүхэд тийм ч олон биш. Энэ байдлыг хараад би яагаад монгол хүн чадахгүй гэж. Бид хүний хийгээд, сураад байгаа зүйлийг чадах ёстой гэсэн бодол үргэлж уяатай байдаг. Тэгээд ч манайх залуучууд солилцооны агентлаг гэх том бааз сууриа түшиглэн дараа дараагийн ажлаа үргэлжлүүлж хийх шийдэлд хүрсэн. Шилдэг бага сургууль байгуулаад хоёр жил болж байна. Энэ жилээс дунд сургууль болгон өргөжүүлсэн.

-Гадаад хэл сурснаар ямар давуу тал хүүхдэд үүсдэг юм бэ?

-Зарим хүмүүс гадаад хэл юунд хэрэгтэй гэж ярих нь бий. Ингэж ярьж буй хүмүүсийг би  нэг их таашаадаггүй. Дэлхийн дэвшилтэд технологи, хөгжилд хүрэхийн тулд бид гурав дахь гарц зайлшгүй хэрэгтэй. Тэр гарцыг олж харж, өөрсдөө хэрэгжүүлэхэд хэл чухал. Би олон улсын харилцаа, дипломатын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Даяаршиж буй оронтой хамтран, олон жилийн найрсаг харилцаатай байх нь Монголын хөгжлийн гарцын нэг хэсэг  гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй л болов уу.

-Шавь төвтэй боловсролын технологийг танай сургууль хэрэгжүүлдэг юм байна. Энэ талаараа танилцуулахгүй юу?

-Би дунд сургуулийн боловсролын системд шүүмжлэлтэй ханддаг. Манай боловсролын салбарт шавь төвтэй сургалтын технологи бий. Нэрт эрдэмтэн Д.Ванчигсүрэн багшийн боловсруулсан энэ арга барил хүүхдийг сургахад хамгийн зөв хэлбэрийг шингээсэн байдаг юм. Монгол хүүхдүүдэд хэрхэн гадаад хэл зааж, яаж чиглүүлэх вэ гэдэгт анхаарах нь чухал. Энэ технологийн онцлог нь хүүхдийн авьяас чадварыг нээх, авьяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэхэд анхаарсан байдаг нь дэлхийн дэвшилтэд боловсролыг тогтолцоотой нийцдэг.

-Монгол хэлээ сураагүй хүн гадаад хэл сураад монголоор яриад байгаа хэрнээ тархи нь өөрөөр ажиллаж буйг шүүмжлэх хүн олон байдаг. Энэ талаар таны бодлыг сонирхож байна?

-Би энэ салбарт ажиллах хугацаандаа нийт дөрвөн орны хэлийг сурсан. Өөрийн практикаас харахад монгол хэлээ сайн сурсан байх нь цаашид сурч боловсроход онцгой үүрэгтэй байдаг. Тиймээс манай сургууль эх хэлээ сургахад онцгой анхаарч, чадвартай багш нарыг ажиллуулдаг.

-Дэлхийн боловсролын түвшинд хүрэхэд их цаг хугацаа хэрэгтэй байгааг хэрхэн урагшлуулж болох талаар та нэгийг бодож, хоёрыг тунгааж явдаг байх?

Загас идэх аргыг нь бус барих аргыг нь зааж сурга гэж. Энэ  цаанаа ямар гүн логик утгатайг монгол хүн ухаардаг.

-Тэгэлгүй яах вэ. Боловсролын системд том амжилт буйг үгүйсгэх аргагүй. Монголчууд нийтээрээ бичиг үсэг үл мэдэх асуудлыг таслан зогсоосон. Харин бид одоо дараагийн гарц, алхмаа хармаар байна. Монгол Улс зах зээлийн системд шилжээд ердөө 20 гаруйхан жил боллоо. Хөгжих гээд хичээж зүтгэж яваа ч бусдын баялаг туршлагад хүрэхийн тулд бага энерги зарцуулан, хурдан хүрэхийн төлөө хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй.

-Сүүлийн үед багш нь ярьж, хүүхэд сонсдог байсныг өөрчилж байна. Хүүхдийн чадварын талаар ч бас чамгүй ярих болж?

-Манай сургууль сэтгэл судлаачтай ажиллаад нэг жил болж байна. Сэтгэл судлаач хүүхдүүдтэй харилцаж, чадварыг нь нээж өгдөг. Авьяас гэхээр хүмүүс дуу дуулах, бүжиглэх зэргээр ойлгодог. Үүний цаана маш олон чадвар бий. Дунд сургууль төгссөн хүүхэд өөрийгөө илэрхийлж, олны өмнө үзэл бодлоо хэлж чадахгүй байна. Тэгвэл Америкийн боловсролын систем үүнийг өөрчилж, хүүхэд бүр үзэл бодлоо хэлэх чадвартай болгдгийг бид бэлхнээ мэднэ. Авьяас, чадвар гэсэн ойлголт бий. Хүүхдэд энэ хоёр чадварыг зэрэг олгож, нээж өгөх ёстой. Монголчуудын хэлдэг үг бий шүү дээ. Загас идэх аргыг нь бус барих аргыг нь зааж сурга гэж. Энэ  цаанаа ямар гүн логик утгатайг монгол хүн ухаардаг.

М.Туяа захирал алсын бодолтой, туйлын зорилготой нэгэн аж. Түүний яриа, үзэл бодлоос Монголын боловсролын салбарын төдлөө сэтгэл оюунаа чилээж буй монгол бүсгүйн ур ухаан “үнэртэж” байв. Чадвар эзэмшсэн хүн бусадтай хуваалцахсан, эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдэд яаж сургах талаар ухаанаа уралдуулах нь зүйн хэрэг. Монголын хөгжлийн гарцыг ухаалаг чадвартай монгол хүн хэмээн харж буй М.Туяа захирлын үзэл бодолтой үл нийцэх хүн бараг үгүй биз ээ.

Бид нэг ангийн хаалга нээлттэй байхыг анзаарав. Гараа ширээн дээрээ авч, номхон суусан хүүхэд тэнд алга. Дөрөв дөрвөөрөө баг болоод голын эргийн цаана буй ишигт хэрхэн туслах талаар багштайгаа ярилцаж байв. Тэд нэгдүгээр ангийнхан аж. Хүүхдүүд өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж байна.

Багш Б.Мөнхдалай хүүхэд бүрийн харилтанд тохирсон үг хэлэх нь хүүхдүүдэд урам зориг нэмж буй нь илт.

Багш аа би хэмээн гараа өргөсөн хүү “Гол дээгүүр шууд харайна” гэхэд нөгөө нь “Гол дотор хөвж буй зүйл дээр гишгээд ээж нь ишиг дээрээ очно” гэх мэтчилэн янз янзын хариулт хэлж байв. Бие биеэ шоолон инээлдэх хүүхдүүд зөв хариултыг олохын төлөө дөрвүүлээ нийлж ярьж эхэллээ. Багш Б.Мөнхдалай хүүхэд бүрийн харилтанд тохирсон үг хэлэх нь хүүхдүүдэд урам зориг нэмж буй нь илт.

Шилдэг дунд сургуулийн англт хэлний багш Марта Доржсэмбэ “Би Шилдэг сургуульд ажилладагаараа бахархдаг. Монгол хүүхдүүдийн оюуны чадавх маш сайн байдаг. Хүүхдэд англи хэл заахдаа тоглож, өөрт нь хамгийн ойр байгаа зүйлийг ашиглаж чадвал илүү сайн сурдаг. Манай сургууль Монгол Улсын БСШУЯ-наас хэрэгжүүлж буй цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлдэг учир хүүхдийг бие даах, багаар ажиллах чадвар эзэмшихэд илүү түлхэц болдог” гэв.

Нэг хэсэг нь дуу дуулж, нөгөө хэсэг нь бүжиглэж, дараагийн ангийнхан тоогоо бодож, англи багштайгаа үзэл бодлоо хуваалцах Шилдэг бага сургуулийн хүүхдүүд хөгжилтэй, сурч мэдэх зүйл ихтэй нэг өдрийг өнгөрөөдөг юм байна.

Тус сургуулийн салшгүй нэг хэсэг нь залуучууд солилцооны хөтөлбөр. Тус хөтөлбөр хэрэгжээд өдгөө 15 жил болж буй. Энэ хугацаанд нийт 3500 гаруй хүүхэд зуны амралтаараа АНУ-ын арав гаруй их дээд сургуулийн урилгаар суралцан амралтаараа ажил хийх боломжийг олгодог юм.

Хэлэх үгтэй, хийсэн ажилтай хамт олонд улам их амжилт хүсье.