m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 02:34
196
Тайваний эмч нар Өвөрхангайн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийж байна

 

Өвөрхангай аймгийн хувьд 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс Тайвань улсын эмнэлэгийн Энх тайвны корпусын эмч нарын үзлэг, эмчилгээг есдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд Арвайхээр хотод зохион байгуулж байна. Үзлэг, эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэж байгаагаас гадна аймгийн алслагдсан сумын малчин иргэдийг голчилон хамруулахыг зорьж байгаа гэнэ. Тайвань улсаас ирж ажиллаж буй 29 эмчийн бүрэлдэхүүнд шүд, дотоод шүүрэл, чих хамар хоолой, яаралтай түргэн тусламж, арьс өнгөний эмч нар, эм зүйч, сувилагч, сайн дурын ажилтанууд байгаа юм.

 Taiwan Root Medical Peace” корпорацийн Ерөнхийлөгч Лью, Чи-Чуньтай ярилцлаа.

Таныг Монголд хэд хэдэн удаа ирж байгаа гэж сонссон. Монгол улсыг сонгох болсон шалтгаанаасаа хуваалцахгүй юу?

Би 2000 онд анх удаа ирж байсанаас хойш тав дахь удаагаа ирж байна. Манайх дэлхийд алдартай явуулын эмнэлэг учираас нэг жилд гэхэд 300 гаруй хот, мужаар явдаг. Байгуулагдсанаас хойш 21 жилийн түүхэнд 49 орноор айлчилсан байна. Энэ удаад бид Өвөрхангай аймгийн АН-ын санаачилага, урилгаар ирлээ.

-Монгол улсад ямар өвчилөл илүү зонхилож байна вэ?

Монголд цусны даралт ихсэх буюу архаг өвчилөл их байдаг. Монголчууд өвчилөсөн хэрнээ эмчилүүлэхгүй их удаан явсанаас болоод эмчилгээгүй болох дохиолдол их байдаг. Өвөрхангай аймгийн хүмүүсийн хувьд шүдний өвчилөл маш их юм.

-Та бүхэн хэдэн хүний бүрэлдэхүүнтэй  ирэв. Ямар хугацаанд хичнээн төрлийн үзлэг, оношилгоо хийх вэ?

Бид 29-үүлээ явж байгаас долоон их эмч 16 төрлийн үзлэг, оношилгоо хийнэ. Таван өдөр үзлэг хийх төлөвлөгөөтэй ирсэн.

Өвөрхангай аймгийн АН-ын дарга И.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Танай намын санаачилгаар Тайваны эмнэлэгийн баг ирсэн юм байна. Хэдэн өдөр, ямар төрлийн үзлэг оношилгоо хийх бол?

-Өвөрхангай аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн санаачилагаар Тайваны Энх тайваны корпусын 29 хүний бүрэлдэхүүнтэй явуулын эмнэлэгийн баг ирж, 9-р сарын 24-28-ны өдрүүдэд үзлэг оношилгоо хийх гэж байна. Нүд, дотоод шүүрэл, чих хамар хоолой, яаралтай түргэн тусламж, арьс өнгө гэсэн төрлүүдээр үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, шаардлагатай эм, тариаг олгох юм.

-Үзлэг, эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэж байгаа гэсэн үү. Зөвхөн танай аймгийн иргэд бус ойролцоох аймаг, сумдын иргэд ирж үзүүлж, эмчилүүлэх боломж бий юу?

-Бололгүй яах вэ. Бүх үзлэг шинжилгээ, эмчилгээ үнэгүй хийгдэж байгаа учираас энэ мэдээг сонсож амжаагүй хүмүүсийг ирж үзүүлээрэй гэж уриалмаар байна.

-Үзүүлэхээр бүртгүүлсэн хичнээн хүн байна вэ? 

Өнөөдөрийн байдлаар бүртгүүлсэн 1500 хүн байна. Бид аль болох алслагдсан сумын иргэд болон малчидаа энэ үзлэг, эмчилэгээнд хамруулахыг зорьж байгаа. Нэг өдөрт 500 хүнийг үзэх төлөвлөгөөтэй байна.

С.Мөнхжаргал