m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 04:14
66
Автомашины арын дугуйг мөргөснөөс машин онхолджээ

Цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин осолдож, хоёр цэрэг газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн. Өнөөдөр ЗХЖШ-ийн Ажиллагааны удирдлагын газрын дарга Бригадын генерал Б.Ганзориг ослын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Осол энэ сарын 21-ний 21:15 цагийн үед  Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр буюу “Говь ресорт” амралтын газрын эсрэг талын замд гарчээ. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хуваарьт дадлагынхаа дагуу Дугана хаданд уулын авиралтын дадлага хийгээд буцаж явсан аж. Ингэхдээ цуваа үүсгэн зургаан автомашинаар зорчиж явсан байна. Цувааг Зил 131 автомашин тэргүүлж явсан бөгөөд 23 алба хаагч зорчиж явжээ. Тэдний хоёр нь кабинд, 21 нь тэвшин дээр зорчиж явсан аж.

Тэдний хоёр нь кабинд, 21 нь тэвшин дээр зорчиж явсан аж.

Эсрэг урсгалаас “Mitsubishi L-200” маркийн автомашин гүйцэж түрүүлэн, хурдтай гарч ирсэн гэнэ. Уг автомашин хурдаа сааруулалгүйгээр Зил 131 автомашины арын дугуйг хүчтэй мөргөснөөр тэнхлэг нь хугарч замын хажуу руу онхолджээ.  Ослын улмаас тэвшин дээр зорчиж явсан 21 цэргийн алба хаагчийн хоёр нь газар дээрээ амиа алдаж, арав гаруй хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

Уг автомашин хурдаа сааруулалгүйгээр Зил 131 автомашины арын дугуйг хүчтэй мөргөснөөр тэнхлэг нь хугарч замын хажуу руу онхолджээ. 

Ослоор амиа алдсан А нь 26 настай, ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр төгсөж ирээд 084 дүгээр ангид ажилд ороод удаагүй байсан бол 24 настай М нь өнгөрсөн хавар Ахлагчийн сургууль төгсөөд тус ангид ажиллаж байсан байна. Осолд орсон гурван цэргүүдийн биеийн байдал хүнд, Эрчимт эмчилгээний тасагт байсан бол тэдний нэг нь өчигдөр тархины хагалгаанд орж, хоёр нь энгийн тасаг руу шилжээ. Одоо Батлан хамгаалах Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт 12 алба хаагч хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусад нь гэртээ эмчлүүлж байгаа гэнэ.

Осолд орсон гурван цэргүүдийн биеийн байдал хүнд, Эрчимт эмчилгээний тасагт байсан бол тэдний нэг нь өчигдөр тархины хагалгаанд орж, хоёр нь энгийн тасаг руу шилжээ.

Энэхүү осолтой холбогдуулан "Mitsubishi L-200" маркийн машины жолоочид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тухайн үед тус автомашинд жолоочоос гадна нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, жирэмсэн бүсгүй, хоёр хүүхэд зорчиж явжээ.