m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 04:27
49
Шинэ сайд нарын асуудлыг намрын чуулганаар хэлэлцэх бололтой

Засгийн газар элэг бүтэн болоход дахин хэдэн сарын хугацаа шаардлагатай болсон бололтой. Учир нь МАН-ын зургаан сайдын оронд томилогдох шинэ сайд нарын нэрсийг намрын чуулганаар өргөн барих талаар эх сурвалж мэдээллээ.

МАН-ын зургаан сайдын оронд томилогдох шинэ сайд нарын нэрсийг намрын чуулганаар өргөн барих эх сурвалж мэдээллээ

Зургаан сайдын асуудлыг АН болон “Шударга ёс”эвслийн бүлэг гурав гурваар нь буюу 50/50 хувиар нь хувааж авахаар тохирсон.  Улмаар “Шударга ёс”эвсэл гурван сайдын нэрсээ аль хэдийн тодруулсан бол АН-ынхан хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ хараахан шийдээгүй байгаа юм.

“Шударга ёс”эвслээс Шадар сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг тус, тус нэр дэвшүүлээд буй. Ямартай ч Засгийн газрын зарим сайд нарыг томилох асуудал ирэх намрын чуулган буюу ирэх 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гацаж мэдэхээр байна.   

Засгийн газрын зарим сайд нарыг томилох асуудал ирэх намрын чуулган буюу ирэх 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гацаж мэдэхээр байна