m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 05:12
119
Ц.Хүрэлсүх: Олон Улсад нэр нь түгсэн бидний бахархлын талбай

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит талбай болгох тогтоолыг хоёр жилийн өмнө баталсан. Тухайн үед уг асуудал олны эгдүүцлийг төрүүлж байсан бөгөөд жанжин Д.Сүхбаатарын ар гэрийнхэн ч мөн байр сууриа илэрхийлж байв.

Тэгвэл өнөөдөр  Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон нь зөв эсэх талаар ард иргэдийн санал асуулгыг зохион байгуулж байна.  Тус санал асуулга өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.  Энэ талаар  жанжин Д.Сүхбаатарын үр ач нарын байр суурийг сонслоо.

Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон нь зөв эсэх талаар ард иргэдийн санал асуулгыг зохион байгуулж байна

Д.Сүхбаатар жанжны зээнцэр Ц.Хүрэлсүх: Монгол Улсын нүүр царай, Олон Улсад нэр нь түгсэн бидний бахархал

- Сайн дураараа хэдэн хүмүүс Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь буруу. Ард нийтийн санал асуулгыг авах хэрэгтэй байсан. Сүхбаатарын талбай бол олон үйл явдал өрнөсөн түүхэн газар. Монгол Улсын нүүр царай, Олон Улсад нэр нь түгсэн бидний бахархал юм. Талбайн нэрийг ийнхүү өөрчилсөн нь Сүхбаатар жанжны үйл хэргийг үгүйсгэж байгаагийг илрэл. Харин ч энэ гавьяатай хүний үйл хэргийг үеийн үед санаж, шагшин магтах нь зүйтэй.  

Сүхбаатарын талбай бол олон үйл явдал өрнөсөн түүхэн газар

Д.Сүхбаатар жанжны гуч Д.Сүхжаргалмаа: Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь хууль бус

- Сүхбаатар жанжны нэрэмжит талбайн нэрийг өөрчилсөн нь зөв эсэх талаар өнөөдөр ард нийтийн санал асуулгыг МАН-аас   зохион байгуулж байна. Өнөөдрийн үйл явдал манай гэр бүлийн гишүүдтэй салшгүй холбоотой учир бид ч бас саналаа өгөхөөр ирлээ. Мэдээж үр хүүхдүүд бид буруу гэсэн саналыг илэрхийлсэн.  Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь хууль бус гэж бид үздэг.

Үр хүүхдүүд бид буруу гэсэн саналыг илэрхийлсэн