m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 08:34
77
Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар тэмцээнээ өндөрлүүллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Астана хотноо эхэллээ. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдаан болох юм. 

Тэмцээний салхийг хагалж Ц.Цогтбаатар эхний тойргийн барилдаандаа Швейцарийн жүдоч Людовик Чаммартин ялсан ч Ц.Цогтбаатар шигшээ наймд үлдэхийн төлөө энэ тэмцээнд түрүүлэх магадлал маш өндөр Өмнөд Солонгосын Ким Вон Жинтой учраа таарлаа. Барилдаан таван минут үргэлжилж нэмэлт цагт  хожигдлоо. 

Жиндээ Дэлхийн чансааг тэргүүлж буй М.Уранцэцэг Японы тамирчин Харуна Асами барилдлаа. Жүдочид тэнцүүхэн барилдсаны эцэст, нэр торгуулиар М.Уранцэцэг хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ.