m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 23:35
71
Сошиалаар сонин юу байна

Сошиал ертөнцийн сонин сайхныг толилуулж байна. 

Наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Гонконгт болж өнгөрсөн Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд нийт 13 улсын 119 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна. Манай улсаас Монголын оюун ухааны академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон авах боломжит 63 медалиас 14 алт, 13 мөнгө, 10 хүрэл нийт 37 медаль хүртэж нийлбэр дүнгээр тасархай тэргүүлсэн талаарх мэдээ хамгийн олон лайк, баяр хүргэсэн комменттой пост болжээ.

Тэгвэл Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотноо эхэлсэнтэй холбогдуулан эх орноо төлөөлөн оролцож буй тамирчиддаа амжилт хүссэн пост сошиал ертөнцийг эзлэж байлаа.

БОЛДБААТАР АВАРГА МААНЬ ХЭСГИЙНХЭЭ АВАРГА БОЛЛОО!!! Гэхдээ энэ бол хүлээгдэж байсан амжилт, харин орой 20.00 цагаас медалийн төлөө барилдаанууддаа аархаж, Аваргаа хамгаалах хэрэгтэй дээ! #АмжилтАваргаа

Мөн дуучин Анугийн охидтойгоо хамт Аз молл-оор зугаалсан талаарх пост 3296 хүнд таалагдсан байна.

Харин дуучин Т.Дэлгэрмөрөнгийн "Наран жаргаж дэлхий л үлдэх тэр мөч бүхэнд хэн бүхэн салхи мэт замхран алга болно. Хүмүүсээ өвчинд шаналсан хэнийг ч болов өрөвдөж хайрла тэдэнд чин зүрхнээсээ тусал, тэр үед та хичнээн баян болохоо мэдрэх болно оо. Амьдадаа бие биенээ хайрлахын учир энэ ээ. Тэд магадгүй богино цаг хугацаагаар аялах боловч хэн нэгэнд заавал мөнхийн амьдралыг үлдээдэг юм" хэмээх пост мөн л олон лайк, шейртэй постоор тодорлоо.