m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 00:22
46
Манай дөрвөн жүдоч өнөөдөр барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа, А.Цолмон нарын бөхчүүд зодоглоно.

Манай улсаас Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа, А.Цолмон нарын бөхчүүд зодоглоно.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар "В" хэсэгт багтжээ. Тэрээр эхний тойрогт Аргентинийн П.Гонзалестай учраа таарсан байна. Харин энэ жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж Тажикстан, Серб бөхчүүдийн  хожсонтой нь хоёрдугаар тойрогт барилдах юм. Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон "В" хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Канадын Г.Екатринатай хийнэ. Гавьяат М.Бундмаа эхний тойрогт АНУ-ын Д.Ажеликатай оноолт таарчээ. 

Урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх юм. Харин шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхлэнэ.