m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 01:00
65
Шүүгчийн сонгон шалгаруулалтад 300 орчим нэр дэвшигч бүртгүүлжээ

Шүүх байгуулах тухай хууль” энэ оны долдугаар сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хууль батлагдсанаар шүүхүүдийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, Сум дундын 29 шүүхийг 50 болгосон, мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх 21 аймагт дагнан байгуулагдсан буюу Сэлэнгэ, Булган аймгуудад шинээр байгуулсан.

Ийнхүү хууль өөрчлөгдсөнөөр гарсан нэг онцлог нь сум дундын шүүхийн шүүгч иргэний маргаан, эрүүгийн хэргийг аль алинийг шийддэг байсан бол сум дундын иргэний хэргийн шүүх, сум дундын эрүүгийн хэргийн шүүх гэсэн бүтэц, зохион байгуулалттай болсон. Анхан, давах, хяналтын шатны аль ч шүүхийн шүүгч тухайн хэрэг, маргааны төрлөөр дагнан шийдвэрлэх бүрэн боломжтой болсон. Энэ нь "шүүхийн үйлчилгээ”-г олон нийтэд илүү чанартайгаар хүргэх нөхцөл улам бүр дээшилж байгааг харуулж байна.

Бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон ч өмнөх "Шүүх байгуулах тухай хууль”-ийн дагуу батлагдсан орон тоонд өөрчлөлт ороогүй.

Тус хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар анхан шатны шүүхийн 40 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд хүргэсэн. Нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн 300 орчим хүний өргөдөл, баримт бичгийг хүлээн аваад ажиллаж байгаа аж.