m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 01:44
71
Дугуй унаж явсан хүүхдийг мөргөж гэмтээжээ

Наймдугаар сарын 24-ний өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр 392 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  291 дуудлага бүртгэгдсэн байна.  

Чингэлтэй дүүргийн нутаг Энэбишийн өргөн чөлөө Тасганы овооны уулзварт НОБГ-ын Х.Портер маркийн авто машины жолооч У нь Хонда Фит маркийн авто машинай мөргөлдөж зорчигч хоёр хүн гэмтсэн.

Хан-Уул дүүргийн нутаг Богд Жавзандамбын гудамж, Удирдлагын академийн зүүн урд 61-2 байрны арын замд Т. Spacio  маркийн авто машины жолооч Г нь дугуй унаж явсан есөн настай эрэгтэй А-г мөргөж гэмтээжээ.

Ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх шинэчлэн найруулагдсан ЗХАБТХ-ийн  13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

 54.6. Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байна.