m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 01:55
44
Елдос Сметов, Рустам Ибраев нарын барилдаан-фото

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн Дэлхийн аваргад өрсөлдөх 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч татамид зодоглож байна. 

-60 кг-ийн жингийн аваргын алтан медалийн төлөө нутагт нэгт залуус болох Елдос Сметов, Рустам Ибраев нар барилдсан. Нутгийнхаа дэвжээн дээр хүчийг үзсэн залуусын барилдаан торгуулиар шийдвэрлэгдсэн. Казахстанчуудын хамгийн их найдлага тавьж байсан Инчёны Азийн наадмын аварга, Залуучуудын дэлхийн аварга Елдос Сметов ийнхүү дэлхийн аварга гэсэн нэр хүндтэй цолын эзэн боллоо. Харин Рустам Ибраев  анхны дэлхийн аваргадаа оролцож, мөнгөн медаль хүртлээ.