m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 05:39
51
Дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим яамдын дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

  Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 18 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон асуудал хариуцсан сайд нарын саналыг тус тус үндэслэн:

-  Н.Оюундарийг Гадаад хэргийн дэд сайдын

-  Х.Баделханыг Аж үйлдвэрийн дэд сайдын

-  Я.Төмөрбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын

-  Б.Мөнхбаатарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын

-  Г.Тэмүүлэнг Уул уурхайн дэд сайдын

-  Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдын

-  Д.Атармааг Эрүүл мэнд, спортын дэд сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.