m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 06:09
78
Эмгэг судлалын үндэсний төв байртай боллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны хоёрдугаар давхарыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхээр тогтлоо.

Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэг эд, эс, бүтэц судлал, онош зүйн лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага, арга зүй, хяналтаар хангах, хөгжлийн хэтийн төлөв, бодлого боловсруулах зорилго бүхий эрдэм шинжилгээ, сургалт, практикийн эрүүл мэндийн байгууллага юм.

Тус төв нь өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байрны есөн өрөөнд түрээсээр байрлаж байна. Одоогийн байрлаж байгаа байрны нөхцөл тус төвийн үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангахгүй байгаа болон шинээр барилга барих эдийн засгийн боломж байхгүй тул шаардлага хангасан барилгыг балансаас балансад шилжүүлж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.