1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгээс түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Ойн хүрээнд Сүхбаатар аймагт энэ сарын 19, Дорноговь аймагт энэ сарын 21-нд ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн бол Улаанбаатар хотод энэ сарын 28-нд ялалтын баярт зориулсан арга хэмжээ үргэлжилнэ. Эрхэм хүндэт иргэд Та бүхнийг Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН ОЙГ УЛААНБААТАР ХОТОД ТЭМДЭГЛЭХ ХӨТӨЛБӨР
11:00-12:00 цагт, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Г.К. Жуков, Л.Дандар. Ж. Лхагвасүрэнгийн хөшөөнд ойн ажиллагаанд оролцогч байгууллагууд
14:-17:00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд
14:00-17:00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд
21:00-22:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд
22:00-22:10 цагт Их эзэн Чингис хааны талбайн урд цэцэрлэгт хүрээлэн