m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 07:53
121
Умард, Өмнөд Солонгос зэвсэгт мөргөлдөөнөөс сэргийлэн хэлэлцээрээ үргэлжлүүлж байна

 

 Хоёр улсын хилийн цэрэггүй бүс болох  хэлэлцээр Пханмунжомд үргэлжилж байна. Уулзалт хэлэлцээрийн зорилго нь зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийх арга замыг хэлэлцэх явдал юм.

Уулзалт 2+2 форматаар өрнөж байна. Эхний хэсэг нь бямба гарагийн орой эхэлж 10 гаруй цаг үргэлжилсэн. Хэлэлцээрийн нарийн агуулгыг олон нийтэд мэдээлээгүй. Ажиглагчдын үзэж байгаагаар харилцан ойлголцолд хүрэх амаргүй байх нь дамжиггүй, учир нь хэлэлцэж байгаа асуудлууд талуудын хувьд зарчмын чанартай гэж байна. БНАСАУ-ын хилийн бүсэд суртал ухуулгын зориулалтаар ашиглаж байгаа чанга яригчаа зогсоохыг Умардын тал шаардаж биелүүлэхгүй бол дайн зарлах хүртэл арга хэмжээ авахаа нэг бус удаа мэдэгдсэн. БНСУ-ын хувьд наймдугаар сарын эхээр умардын талын бөмбөгдөлтөнд хоёр цэрэг нь өртөж зэрэмдэг болсны хариуг барих маягаар суртал ухуулгын ажлаа дахин эхлүүлсэн юм.

Өмнөд Солонгосын талын мэдээллээр эхний гал Умардын талаас суртал ухуулгын чанга яригчийг онилон нээсэн гэнэ

Сөүл Пхеньяны зүгээс албан ёсны уучлал хүсэхийг шаардаж байгаа. Буулт хийхийг талуудын аль аль нь хүсэхгүй байгаа, мөн улс төрийн ноцтой үр дагавар хүлээж байгаа юм. БНАСАУ-д ням гаригт эсэргүүцлийн жагсаал болсон, оролцогчид Өмнөд Солонгосын өдөөн хатгасан үйлдлийг буруушааж байсан юм. Солонгосын хойгийн хурцадмал байдал өнгөрөгч пүрэв гаригт талууд цэрэггүй бүсийн баруун хэсэгт их буугаар харилцан буудалцсантай холбоотой үүссэн юм. Өмнөд Солонгосын талын мэдээллээр эхний гал Умардын талаас суртал ухуулгын чанга яригчийг онилон нээсэн гэнэ. Хариуд нь Өмнөдийн тал хэдэн арван удаагийн буудлага хийсэн. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч ням гаригт Сөүл Пхеньяныг хил дээрх их бууныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж, хэлэлцээр хийж байгааг үл ойшоон хэдэн арван шумбагч хөлгөө баазаас хөдөлгөсөнд буруутгаж байна.

Х.Уянга