m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 07:58
63
Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар дагах барилдаан хийнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа, А.Цолмон нарын бөхчүүд зодоглолоо. Жиндээ сайн барилдан хэмээн найдлага тавьж байсан Х.Цагаанбаатар М.Бундмаа нар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Шөвгийн наймд үлдээд байгаа Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар торгуулийн барилдаан хийх бөгөөд ялсан тохиолдолд хүрлийн төлөө барилдах юм.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д "D" хэсгийг тэргүүлсэн Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Сербийн В.Марко, Украины Гевог Хашатриан нарыг хожиж, шөвгийн наймд үлдээд байсан. Тэрээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Елдос Жумакановт ялагдсанаар дагах барилдаан хийхээр боллоо.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд А.Цолмон эхний тойрогт гоц мөргөсөн ч Канад, ОХУ-ын бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдээд байсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Туркменистаны Гулбадам Бабамуротовад хожигдсоноор торгуулийн барилдаан хийхээр боллоо.