m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 08:09
150
Аспирин зарим төрлийн хорт хавдраас сэргийлдэг

 

Эмийг зөв хэрэглэж чадвал зарим төрлийн хорт хавдраас ч сэргийлэх боломжтойг саяхан гарсан судалгааны дүгнэлт хэлж байна. Өдөр тутам аспиринийг тогтсон жорын дагуу хэрэглэж чадвал бүдүүн гэдэсний хорт хавдар тусахгүй байх боломжтой юм.  Шинэхэн судалгаанаас үзэхэд өдөрт хоёр таблеток аспирин уух нь бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлалтай хүмүүсийн энэ төрлийн хавдрын өсөлтийг хоёр хувиар буруулдаг нь тогтоогджээ. 300 ммиллиграммтай хоёр таблеткийг өдөр бүр тогтмол ууж хэрэглэвэл Линчийн синдромтой холбоотой бусад төрлийн хавдар үүсэх эрсдэл, бүдүүн гэдэсний болон бусад төрлийн удамшлын шинжтэй хавдарт өртөх магадлалыг бууруулдаг байна. Судалгааны багийн мэдэгдэж байгаагаар Линчийн синдромтой өвчтөнүүд хяналтын эмчтэйгээ аспирин тогтмол хэрэглэх талаар зөвлөлдөх хэрэгтэй. Гэхдээ аспиринд ходоодны шархлаа үүсгэх магадлалтай хэд хэдэн гаж нөлөө байдгийг санах хэрэгтэй гэж зөвлөж байна.

“Энэ бол санамсаргүй, хяналттай клиник туршилт. Ийм туршилтын үр дүн эргэлзээ байхгүй хамгийн баттай мэдээлэл болдог” гэж Нью-Йоркийн Saint Lukes Roosevelt эмнэлгийн бүдүүн гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч доктор Ричард Вилэн ярьжээ.

Ходоод гэдэсний замын хүндрэл, өвчлөлийн өндөр эрсдэл байхгүй эсэхийг эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй юм байна

“Хэрвээ танд Линчийн синдром гэсэн онош тавьсан бол та аспирин хэрэглэснээс шархлаа, гастрит, ходоод гэдэсний замын хүндрэл, өвчлөлийн өндөр эрсдэл байхгүй эсэхийг эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй юм байна. Хэрвээ эдгээр өвчлөл үүсэх эрсдэлтэй гэж тогтоосон бол эдгээрээс давхар урьдчилан сэргийлэх нэмэлт эмч эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж эмч зөвлөж байна.