m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 08:51
108
Монголбанк 24.2 сая юань худалдаалав

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1984.55-1989.10 төгрөгийн ханшаар 12.6 сая ам.доллар худалдан авах, 306.70-309.10 төгрөгийн ханшаар 38.7 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 8.6 сая ам.долларыг 1987.00 төгрөгийн хаалтын ханшаар, 24.2 сая юанийг 308.00 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв. 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 59.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.