m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 11:16
41
А.Цолмон долдугаар байрт орлоо

Эмэгтэйчүүдийн -52кг-ийн жингийн А хэсгийн аваргын төлөөх барилдаан дэлхийн чансааг тэргүүлэгч Румыны Андреа Читу болон Италийн Одетте Гиуффридагийн хооронд болж өндөрлөлөө.

Энэ барилдаанд дэлхийн чансааг тэргүүлэгч Андреа Читу даралтаар цэвэр хожсоноор А.Цолмон торгуулийн барилдаанд Италийн жүдочтой барилдлаа. Манай тамирчин Одетте Гиуффридад юүко үнэлгээгээр ялагдал хүлээлээ. Ийнхүү А.Цолмон хүрэл медалийн төлөө барилдах эрхээ авч чадалгүй тэмцээнийг дуусгаж, VII байрт орлоо. Эдгээр тамирчид хоорондоо 2013 онд таарсан бөгөөд А.Цолмон ялалт байгуулж байжээ.